HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 09 сарын 15

Америкийн жүжигчин Сидни Суини спортын бооцооны платформ Novig-ийн шинэ сурталчилгаанд тоглосон нь мэргэжлийн эмэгтэй тамирчдын шүүмжлэлтэй тулгараад байна. Тамирчдын дургүйцлийн гол шалтгаан нь жүжигчин нүцгэн болон хагас нүцгэн дүрслэлд орсонд бус, харин спорттой холбоотой бүтээгдэхүүнийг сурталчлахдаа эмэгтэй хүний биеийг бэлгийн агуулгаар ашигласан явдал гэж тэд тайлбарлажээ.

Сурталчилгаанд Суини теннис, гольф, бейсбол, хоккей зэрэг спортын хэрэгслээр биеийнхээ зарим хэсгийг халхалсан байдлаар гардаг. Үүний дараа Олимпын дөрвөн удаагийн аварга, Австралийн усанд сэлэгч Ариарне Титмус уг сурталчилгааг шүүмжилж, эмэгтэй хүний биеийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, эмэгтэйчүүдийн спортыг бэлгийн агуулгаар сурталчилсаар байгаад бухимдаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр эмэгтэй тамирчид ур чадвараа хөгжүүлэхийн тулд олон жил хөдөлмөрлөж байхад ийм төрлийн сурталчилгаа нь тэдний хөдөлмөрийг үл хүндэтгэсэн хэрэг гэж үзжээ.

Түүний байр суурийг бусад мэргэжлийн тамирчин ч дэмжсэн байна. Их Британийн гүйгч Эми Хант тэмцээний дараах ярилцлагынхаа үеэр “Сидни Суини, спорт дахь эмэгтэйчүүд ийм харагддаг” хэмээн хэлж, булчин, шаргуу хөдөлмөр, хөлс, цус, нулимс бол мэргэжлийн спортын бодит дүр төрх гэдгийг онцолжээ. Мөн гимнастикч асан Грейси Крамер өөрийн тэмцээн, бэлтгэлийн бичлэгийг нийтэлж, “эмэгтэй хүн спортод ингэж харагддаг” гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлсэн байна. Улмаар усан поло, бокс, дугуй зэрэг спортын бусад эмэгтэй тамирчин ч өөрсдийн бэлтгэл, тэмцээний бичлэгийг цахим орчинд хуваалцаж, шүүмжлэлд нэгдэв.

Шүүмжлэл гаргасан тамирчид эмэгтэй хүн тачаангуй харагдах, биеэ ил гаргахыг буруутгаж байгаа хэрэг биш гэдгээ мөн тодотгожээ. Харин эмэгтэйчүүдийн спорт олон жилийн турш тамирчдыг гадаад төрх, бие галбираар бус ур чадвар, амжилтаар нь үнэлүүлэхийн төлөө хөгжиж ирсэн байхад спортын бүтээгдэхүүн борлуулахдаа эмэгтэй хүний биеийг дахин анхаарал татах хэрэгсэл болгосныг асуудал гэж үзэж байгаа юм.

Суини шүүмжлэлийн дараа Instagram хуудсаараа Серена Уильямс, Ронда Раузи зэрэг алдартай эмэгтэй тамирчид өмнө нь нүцгэн болон хагас нүцгэн зураг авхуулж байсан ESPN The Magazine-ийн “Body Issue” төслийн зургуудыг хуваалцсан байна. Үүнийг зарим хэвлэл одоогийн шүүмжлэлд өгсөн түүний шууд бус хариу хэмээн тайлбарлажээ.

Харин Novig-ийн гүйцэтгэх захирал Жейкоб Фортинскийн мэдээлснээр сурталчилгаа нь 21-ээс дээш насны хэрэглэгчдэд чиглэсэн бөгөөд Суини кампанит ажлын санаа, мессежийг боловсруулахад оролцсон байна. Суини нь тус компанийн сурталчилгааны нүүр царайгаас гадна стратегийн түнш, хувь эзэмшигчээр бүртгэгдсэн талаар The Guardian мэдээлжээ.

“Улаан, ногоон лаазаар хүч түрэн баталсан төсвөө яаралтай тодотгохыг хүсэж байна”
ХББОСЯ: Ирэх дөрвөн жилд 150 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд 1000 ном хандивлав
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
ЦУОШГ: Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?