HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

ЗУНЫ ШОУ | Нөлөөлөгчдийн “үзэл бодол” гэх нөлөөнд автахгүй байх нь

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 04

Бидний нийгмийн амьдралын гол тулгуур бол харилцаа. Тэрхүү харилцааг нийгмийг бүрэлдүүлэгч нэг жижиг хэсгээс өгсүүлээд бүлгийнхний үзэл бодол тэдгээрийн нийлмэл үзэл санаа хөшүүрэг болж байдаг.

Таны үзэл бодол бол аливаа зүйлийн талаарх үзэл бодол, итгэл үнэмшил, дүгнэлт юм. Гол нь тэдгээрийг ямар зүйлд хэрхэн илэрхийлж байгаагаас дүгнэж болдог. Таны бодол минийхтэй ижил биш байж болно. Учир нь бидний үзэл бодол шашин шүтлэг, соёл, гэр бүл, боловсрол болон бусад олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Мөн үзэл бодол нь баримт, мэдээлэлд үндэслэсэн байх албагүй бөгөөд төсөөлөл төдийхөнд ч тулгуурлаж болно. Ийм ч учраас үзэл бодол бол маш хүчтэй агаад нөгөө талаараа тун найдваргүй хэлбэр төдийхөн зүйл ч байх боломжтой.

Сүүлийн үед манай ниймийн хэсэг бүлгүүдэд олон талт талцал үүсээд байгааг жишээ татан бичье.

УИХ-ын ээлжит сонгууль айсуй энэ цаг дор бүлгүүдийн(намуудын) ялалтын буухиаг атгах гэсэн албан тушаалын тулаан сошиалаар ил далд үргэлжилсээр… Тэгэхдээ тэдний пи ар ажлууд бүр ч илхэн гэмээр. Улс төрд бол аливаа нэг улс төрчийн үнэлэмж, харагдах, ойлгогдох байдлыг өөрчлөх зорилгоор олон нийттэй тодорхой чиглэл, онцлогтойгоор харилцахыг пи ар гэж ойлгож болно. Тэрхүү пи ар-ын нэг чухал хэсэг бол хөндлөнгийн хүмүүс үзэл бодлоо илэрхийлж бусадтай өөрийн үнэлгээг хуваалцах явдал аргагүй мөн. Гэвч улс төрд улс төрчийн талаарх үзэл бодлыг сонгуулийн цагаар хуваалцахад итгэл үнэмшлийн үнэн зөвийг нь ялгахад тун ярвигтай. Мөн энэ дунд мөнгө яригдвал бүр ч хэцүү. Мөнгө гэгч жинхэнэ үзэл бодлыг худалдаж авч чадахгүй ч дүгнэлтийг үг, үйлдлээр гаргахад хүчтэй нөлөөлж чаддаг. Ингээд л бид үнэн, зөвийг ялгая гэхэд баримт, мэдээлэлд үндэслэсэн байх албагүй төсөөлөл төдийхөнд ч тулгуурлаж болох үзэл бодлын нэр тэмдэг харимхай чанартай. Тэрхүү харимхай чанарт нийгмийн нэг хүн, бүлэг, нийтээрээ эрх ашгийн сүүдэрт унаж итгэл үнэмшлийн ирээдүйн итгэл найдвартаа “молиго” үмхэх ч аюултай. Учир нь үнэн гэдэг хоосон биш үргэлж мэдрэгддэг, харагддаг, сонсогддог, баригддаг, дамждаг. Харин молиго бол хууралт…

Мөн хэн ч ямар ч үзэл бодолтой байгаад түүнийгээ хаана, хэрхэн илэрхийлэх нь эрхийн асуудал. Тиймээс ч дээр дурдсанчлан хэн нэгэн улс төрч, нам эвслийг дэмжигч нөлөөлөгчдийн амыг хорих нь эрхийг нь зөрчсөн асуудал. Сонгуулийн тухай хуульд ч “дэмжээрэй” биш :”дэмжиж байна” гэвэл “асуудалгүй” гэж тусгасан байдаг. Тиймээс ч нөлөөлөгчдийн нөлөөлөл, далд пи ар “миний үзэл бодол”, “би дэмжиж байна” дээр суурьлах нь ойлгомжтой. Харин бид тэдний үзэл бодлыг ойлголтын түвшиндээ буулгах нь гол зүйл болох учиртай. Ойлголт бол аливаа зүйлийг харах, ойлгох арга юм. Таны ойлголт эсвэл аливаа зүйлийг харах хандлага таны үзэл бодолд үргэлж нөлөөлдөг. Нэг объект эсвэл ижил ойлголтыг өөр өөр хүмүүс янз бүрээр тайлбарлаж, ойлгож болно. Тиймээс бусдын үнэн зөв нь мэдэгдэхгүй үзэл бодлоор өөрийн үзэл бодлоо бүү бий болгоорой. Зөвхөн өөрийн эрэл хайгуул, итгэл үнэмшлийн нөлөөгөөр үзэл бодлоо бий болгоорой. Учир нь магадгүй, магадгүй гэдгийг тод томоор бичих шаардлагатай байх… МАГАДГҮЙ таны сонсож, үзэж буй хүний үзэл бодол мөнгөөр худалдагдсан бол тэр үзэл бодол биш харин мөнгөний төлөөх төлөөст үүрэг даалгавар юм. Тиймээс бусдын үзэл бодлын нөлөөлөлд автах биш өөрийн үзэл бодлын эзэн байгаарай гэж дахин сануулан хэлье.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
ФОТО | 2NE1 хамтлагийн 15 жилийн ойн зургууд
БОЛОВСРОЛЫН ЯАМ | Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангах бодлого баримтална
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?