HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Лок Сахба 2024: Энэтхэгийн сонгуулийг удирдаж буй инфлүүнсэрүүд

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 06 сарын 20

Энэтхэг улсын энэ жилийн сонгуулийн анхны санал хураалт болохоос хэдхэн долоо хоногийн өмнө тус улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нийслэл Дели хотноо нэг эвент дээр BeerBiceps болон Curly Tales нэрээр алдаршсан хүмүүстэй мөр зэрэгцэн зогсож байв.

Энэхүү эвент нь улсын хамгийн нэр хүндтэй сошиал медиа инфлүүнсэрүүдийг тодруулан, шагнал гардуулах ёслол байсан юм. Ийнхүү сонгуульд тэрбум, тэрбумаар нь санал авахыг улайрч буй энэтхэгийн улс төрчдийг улс төрд сонирхолгүй, мэдлэггүй залуу үеийхэнд таниулах зорилготой олон инфлүүнсэр залуус ар араасаа жагссан.

Цахим орчныг ардчиллын бэлэг тэмдэг болгон хүн бүхэн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт орон зай гэж үзэх хүмүүс бий ч дэлгэцийн цаана хэн ч хэнийг удирдаж буйг мэдэхгүй. Гэвч их мөнгөн дүнд үнэнийг хойш тавьж болно гэдгийг Энэтхэг улсын иргэд хэрсүү ухаан гаргаж, ойлгохыг хичээж тэднээр удирдуулахгүй байхыг хичээж буй цаг үе.

10 жилийн өмнө л гэхэд өөрийгөө “инфлүүнсэр” гэж нэрлэх хүн олдохгүй байсан. Гэвч Rajneethi улс төрийн зөвлөгөө олгогч компанийг үүсгэн байгуулагч Виная Дешпанд “одоо бол мэргэжил болсон” хэмээн онцоллоо. “Би үүнийг халаасны мөнгөө олохын тулд цагийн ажил болгон хийдэг олон өсвөр насныхныг мэднэ” гэж тэр үргэлжлүүлэв. 

Гэвч сонгуулийн үеэр энэ нь Энэтхэг инфлүүнсэрүүдийн дунд халаасны мөнгөөс ч хол давсан зүйл болж хувирдаг. Жишээ нь, BBC-д Ranting Gola юутүб суваг улс төрчид нэг бичлэгэнд 100 мянгаас 500 мянган рупи төлөхийг санал болгодог хэмээн илчилжээ. Энэ нь бага хэмжээний мөнгө биш боловч нэр дэвшигчийн хувьд үнэхээр тоглоомыг тэр чигт нь эргүүлж чадахаар нөлөө үзүүлж болдог байна. 

Мянга мянган Энэтхэг иргэдийн адил хатагтай Аггарвал хэд хэдэн “улс төрийн инфлүүннсэрүүд”-ийг дагаж эргэн тойронд юу болоод байгааг мэдэхийн тулд анхаарч сонсдог гэв.

“Телевиз, хэвлэл мэдээлэлд тавигдаж буй мэдээ заримдаа уйтгартай, төвөгтэй санагддаг. Надад бол энэ хүмүүс (инфлүүнсэрүүд) илүү амар, ойлгомжтой болгож өгч байгаа юм шиг санагддаг” гэж тэр үргэлжлүүлсэн. Тэрбээр үзсэн зүйлээсээ өөрийнхөө үзэл бодлыг бүрдүүлдэг гэсэн юм. 

Гэхдээ гол асуудал нь тэр хэний зааж өгсөн үзэл бодлоор өөрийнхийгөө бүрдүүлээд байна вэ? Энэ бүх үзэл бодлын эх сурвалж хаана байгааг үзэгчид, сонсогчид хангалттай ойлгох сэтгэлгээ суусан байна уу? 

Өөр нэгэн юутүбэр Самдиш Батиа хэд хэдэн улс төрчид түүнтэй холбогдож сая гаруй рупигээр бичлэг хийх санал тавьсан ч түүнээр “асуулгах асуултаа урьдчилан явуулж, бичлэг цацагдахаас өмнө засах зүйлсийг нь хэлж өгнө” гэсэн болохыг нээлттэй зарлажээ. 

Энэ асуудалд Мичиганы Их Сургуулийн туслах профессор Жоёоеэт Пал “Энэ ярилцлага бичлэгүүдийн ихэнх нь улс төрчдийн болгоомжтойгоор минут болгоныг нь төлөвлөсөн ухуулга байдаг” хэмээн хэлсэн бөгөөд сонгогчдын мэдлэгийг улам төөрүүлж буй явдал байж болохыг анхааруулав. Ийм ч учраас мэргэжлийн ярилцлага болон сурталчилгаа хоорондын заагийг бүдгэрүүлэхгүй байхыг ард түмэн шаардах эрхтэй. 

“Энэ байдал даамжирвал ардчилал үгүй болно” гэж тэр эцэст нь хэлсэн юм. 

Эх сурвалж – https://www.bbc.com/news/world-asia-india-68920953 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

Г.Түвдэндорж: “Спейшл майнинг сервис” компанитай холбоотой мэт зориудаар тараасан гүтгэлэгт тайлбар өгье
“Эхлэл”групп 25 давхар “Monastery Tower” нэртэй бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Хурц Арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Яагаад өдөр бүр ус уух хэрэгтэй вэ
MORNING BIRD | Ш.СОЛОНГО “Гэгээ”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?