HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

JAVA хэлний үнэ төлбөргүй сургалтад хамрагдсанаар танд ямар ӨГӨӨЖТЭЙ ВЭ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 05 сарын 03
MLC business school-ийн 20K программист хөтөлбөрийн хүрээнд JAVA хэлний анхан шатны 100 хувийн тэтгэлэгтэй сургалт эхэллээ. Та дараах линкээр орж бүртгүүлээрэй.  

Линк – https://forms.gle/wfpAsFjjNbxJ4AsG9

Дижитал ертөнц цаг тутам өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг бөгөөд хөгжүүлэгчид ч мөн өөрсдөдөө давуу тал олгохын тулд шинэ хэлнүүд, Framework-уудыг  хайж эхэлдэг. Цаг үеэсээ хоцрохгүй байх нь чухал боловч салбарууд шилжилтэд орох үед тодорхой чиг хандлагад баригдаж үлдэх нь найдвартай, эрсдэл багатай юм. Ялангуяа шинэ хэл, технологи гарч ирэх үед Java хэлний ач холбогдол өндөр хэвээр байдгийг онцлууштай. 1995 оноос эхтэй нээлттэй эх бүхий үйлдлийн системийн хэл болох Java нь өнөө үед тэргүүлэгч програмчлалын хэлүүдийн нэг болоод байна.

JAVA ХЭЛНИЙ ДАВУУ ТАЛ ОНЦЛОГ ЮУ ВЭ?

Ирэх арван жилийн хугацаанд программистуудын ажлын байр 22 хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд сервер талын буюу Back-end программистуудын эрэлт хэрэгцээ их байна. Дэлхийн 20 гаран улсад хүний нөөцийн цогц үйлчилгээ явуулдаг Glassdoor компани 2023 оны хамгийн эрэлттэй, өсөлттэй 10 мэргэжлийн жагсаалт гаргахад Java хөгжүүлэгч 9-р байранд жагсжээ. Хэдий мэдээлэл технологи, программ хангамжийн ажил мэргэжлүүд жагсаалтад багтсан байсан ч тухайн салбарт Java хэлтэй хөгжүүлэгчид тэргүүлэх байр суурь эзэлсээр байна. Java бол бусад программчлалын хэл сурахад маш сайн эхлэлийн цэг юм. Java нь шинэхэн код бичигч нарт хэрхэн программист шиг сэтгэж, логик сэтгэлгээгээр асуудалд хандан, санаагаа туршиж үзэх боломжийг нээж өгдөг. Java хэлийг сурсны дараа C, C#, C++, Python гэх мэт бусад өргөн хэрэглэгддэг хэлнүүдийг сурахад харьцангуй хялбар байдаг. Программ хөгжүүлэгчид Java-г веб болон гар утасны програм, тоглоом, мэдээллийн санд суурилсан програм хангамжийг бүтээхдээ ашигладаг. Мөн төрөл бүрийн технологиудад өргөн хэрэглэгдэхээс гадна хялбархан өргөтгөх бололцоотой бөгөөд хамгийн чухал нь Java Virtual Machine (JVM) дээр ажилладаг учраас нэг кодын сангаар ямар ч төхөөрөмж дээр ажиллах боломжтой юм. Энэхүү JVM нь платформд зориулсан заавруудыг төхөөрөмжид дамжуулдаг бөгөөд энэ нь кодыг бараг бүх тооцоолох төхөөрөмж дээр өөр систем рүү шилжүүлэх боломжийг олгодог байна.

JAVA ХЭЛНИЙ БОДИТ ХЭРЭГЛЭЭ НЬ ЮУ ВЭ?

Android программ: Java бол Android программын хөгжүүлэлтийн албан ёсны программчлалын хэл бөгөөд Android программын 46.2 хувийг Java эзэлдэг байна. Тиймээс, Java программчлалын хэлний мэдлэгтэй бол Android программыг хөгжүүлэхэд илүү хялбар байдаг. 

Видео тоглоом: Java бол график болон тоглоомын хөгжүүлэлтийг эхнээс нь судлахыг хүсвэл маш сайн сонголт юм. LibGDX, OpenGL гэх мэт олон тооны хэрэгслүүд байдаг.

Вэб апликейшнүүд: Java бол вэб апликейшн бүтээхэд ихэвчлэн ашиглагддаг сервер талын хэл юм. Java-г ашиглан бүтээгдсэн веб апликейшнүүдийг дурдвал: LinkedIn, AliExpress, Amazon гэх мэт бидний өргөнөөр хэрэглэдэг үйлчилгээнүүд багтана.

(IoT): IoT буюу Internet of Things гэдэг нь интернетээр дамжуулан бусад төхөөрөмж, системүүдтэй мэдээлэл цуглуулах, солилцох боломжийг олгодог программ хангамж, төхөөрөмж, хэрэгсэл, бусад зүйлсийн сүлжээг илэрхийлдэг юм. IoT нь төхөөрөмжүүд хоорондоо харилцах, өгөгдөл хуваалцах, үйлдлийг автоматжуулах боломжтой ухаалаг бөгөөд харилцан уялдаатай орчинг бий болгоход оршино. Хөгжүүлэгчид Java хэлийг IoT төхөөрөмжийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой хэл гэж үздэг. Вэб хөгжүүлэлт, android хөгжүүлэлт, desktop программ хөгжүүлэлт болон бусад олон зүйлд ашиглагддаг тул хөрвөх чадвараараа IoT-д хамгийн тохиромжтой сонголт юм.

+UPDATE | Өөртөө ХӨРӨНГӨ ОРУУЛАХ тухай
100 доллараас ч бага зардлаар хийж болох 100 БИЗНЕС
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжинэ
МОНГОЛ УЛСАД СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН СУУРЬ ТАВИГДАЖ БАЙНА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвт эрэмбэлэгджээ
ЦАГ ҮЕ
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?