HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

“СЭТГЭЦЭД УЧИРСАН ГЭМ ХОР”-ыг барагдуулах тухай таны мэдэх хэрэгтэй БҮХ ЗҮЙЛ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 02 сарын 26

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд нэгэн чухал хууль зүйн үндэслэл бүрдэж практик дээр биелэлээ олсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь дан ганц материаллаг хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэн гаргуулдаг байсан бол өөрийн сэтгэл санаанд учирсан хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг журмын дагуу шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгоно. Мөн нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хохирлоо мөнгөн дүнгээр тооцуулан авах нөхцөл бүрдэж байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газарт энэхүү төрлийн шинжилгээг хийхийн тулд тусгай мэргэшсэн боловсон хүчинг бэлдэж, хуулийн хүрээнд олон жил судалгаа шинжилгээ хийж, гадаадын олон орны практикаас судлан өөрийн орны онцлог, мөн чанарт тохируулан хөрсөн дээр буулгаж, үр дүнд энэхүү хууль өнөөдөр хэрэгжиж эхэлсэн байна.

Тиймээс “Шүүх шинжилгээний тухай хуульд” шинэчлэн оруулсан энэхүү хуулийн зүйл заалт, хэрэгжилтийг уншигч танд ойлгомжтой, тодорхой байлгах зорилгоор асуулт хариулт хэлбэрээр учир зүйн дарааллын дагуу тайлбарлан хүргэж байна. Уншигчид ийм л зүйлийг асууж, мэдэхийг хүсэх байсан болов уу гэсэн байр сууринаас сэтгүүлч миний бие дараах мэдээллийг бэлтгэлээ.

Монгол Улс хүний сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн дүнгээр тооцож, хохирлыг барагдуулдаг болов.

Тодруулбал, гэмт хэргийн улмаас тухайн хүний сэтгэцэд ямар асуудал үүсэв гэдгийг шүүх шинжилгээний байгууллага зэрэглэл тогтоож, харин шүүх байгууллага шүүн таслах ажиллагааны явцад мөнгөн хэлбэрээр тооцож нөхөн төлбөр олгодог боллоо гэсэн үг.

Тэгвэл бүх төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр авах уу?

Үгүй ээ. Үүнд зөвхөн эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэрэгт хамаарал бүхий хэргийн хохирогчид хохирлын зэргээ тогтоолгож, нөхөн төлбөр авах боломжтой юм. Үүнд бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг хохирогчид, амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн хохирогч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хохирогч гэх мэт орно. 

Үүнийг нарийвчлан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 -т тусгасан байгаа. 

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Шинжилгээний үйл явц хэрхэн явах вэ?

Дээр дурдсан 85 гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид холбогдох хуулийн байгууллагад хүсэлт гаргаснаар сэтгэцийн гэм хохиролд нь шинжилгээ хийж, шүүх шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана.

Энэ төрлийн шинжилгээ 14-21 хоногт мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, мэргэжлийн шинжээч нарын хамт хийгдэх юм. Манай улс одоогоор өдөрт 6-8 хүнд л шинжилгээ хийх боломжтой байгаа бөгөөд эдгээр шүүх шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм байна. 

Тэгвэл таны сэтгэцэд учирсан гэм хорыг хэдэн төгрөгөөр, хэрхэн тооцож дүгнэх вэ?

Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг мөнгөн дүнгээр тооцож барагдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцож сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн барагдуулна. 

Шүүх шинжилгээний тухай хуульд энэхүү зүйл заалт нэмэгдсэнээр ямар шинэчлэл дэвшилт гарч буй вэ?

Гэмт хэргийн улмаас хүн амиа алдсан тохиолдолд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг гэр бүлд нь олгодог байсан. Энэ нь зөвхөн хүний амь хохирсон тохиолдолд шүү дээ.  Харин шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг дүгнэж, нөхөн төлбөр тооцдог болсноор хохирогчийн амь хохироогүй байсан ч сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр авах боломжтой болж буй юм. 

Тэгвэл хохирогч нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүн сэтгэцэд учирсан гэм хороо тогтоолгож, нөхөн төлбөр авах уу?

Амь хохирсон тохиолдолд гэр бүлд олгох нөхөн төлбөрийг иргэний хуулийн 511.4, 511.5 -д заасны дагуу арилгана гэж заасан байдаг. Үүнд заасан гэм хорыг арилгах иргэний тухай хуулийн 511.5-д “Гэмт хэргийн хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд оршуулгын зардал, сэтгэл санааны нөхөн төлбөр гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдуулсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмерийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдуулсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржуулэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байдаг.

Тиймээс хохирогчийн гэр бүл заавал шүүх шинжилгээний байгууллагад хандаж, сэтгэцийн гэм хороо тогтоолгох шаардлагагүй иргэний хуулийн дагаа шүүхийн шийдвэрээр хохирлоо нөхөн барагдуулна. Хохирлын нөхөн төлбөр бага байна гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагад хандаж хүснэгтийн дагуу шинжилгээ хийлгэн хохирлоо тогтоолгож бас болно. 

Сэтгэцэд учирсан гэм хорын шинжилгээний дүгнэлт, үйл явцын үнэн зөв шударга хийгдэж буйд хэн хяналт тавих вэ?

Үүнд шинжилгээ сорилын үр дүнг хэрхэн боловсруулж байна, зөв хүнд сорил тавьсан уу гэдгийг тусгай хяналтын баг хянана. 

  • Мөн сэтгэцэд учирсан гэм хорыг 1-5 гэсэн түвшинд авч үзнэ. Манай улсад одоогоор хийгдсэн байгаа шинжилгээнүүдэд 2,3 дугаар түвшин их гарч байгаа аж.

Сэтгэцэд учирсан гэм хорын мөнгөн дүнг тооцохдоо бодитой байх тал дээр юуг анхаарч ажилласан бэ?

Нэгдүгээрт, төлөгдөхүйц байх. Хүн өөрийн сэтгэл санааны хохирлыг хэдэн ч төгрөгөөр үнэлж болно. Гэтэл нарийн хэмжиж, тооцоолоогүй дүнг жишээ нь хүн өөрийн сэтгэл санааны хохирлоо хэдэн зуун сая цаашлаад хэдэн тэрбум гэсэн ч болно. Үүнийг шүүх хангаад хохирогчид олго гэж шийдвэрлэлээ гэхэд төлөх санхүүгийн чадамжтай хүн ховор. Тиймээс төлөгдөхүйц байх тал дээр анхаарах нь зүй ёсны асуудал. 

Хоёрдугаар, нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирогчид буруу сэдэл төрүүлэх, ашиг олох, баяжих зорилго бүхий сэдэл төрүүлхээргүй байх. Энэ нь хүний эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий байх. Тиймээс сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн дүнгээр тооцож бодохдоо дараах хоёр зүйлийг гол баримтлал болгосон байна.

Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан эхэллээ
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -4 хэм хүйтэн
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна
“Euphoria” цувралын гуравдугаар бүлгийн трейлэр цацагдлаа
Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?