HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нийтэд нээлттэй болжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 14

Төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүнд сурталгүй, авлигаас ангид, түргэн шуурхай хүргэх зорилгоор Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар шууд дамжуулдаг боллоо. Ийнхүү иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авах, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэж буй. Тус зөвлөл нь Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга нар болон УБЗАА, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Замын хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэлийн төлөөллөөс бүрддэг.

Түүнчлэн “eBARILGA” цахим системд олон нийтэд хэрэгтэй 11 төрлийн мэдээллийг орууллаа. Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан билээ.

Иргэд www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан Улаанбаатар хотын цаашдын төлөвлөлт, одоо байгаа барилга, байгууламжийн байршил, ашиглалтад орсон он, давхрын тоо, зөвшөөрөлтэй эсэх зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтой. Мөн өөрт хамгийн ойр эмнэлэг, эмийн сан, сургууль, цэцэрлэг, гамшгийн үед цуглах талбай зэргийг харж болно. Харин “eBARILGA” гар утасны аппликейшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга, байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болно.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-“eBARILGA” систем ашиглалтад орсноор иргэдээс ирэх хүсэлт, өргөдлийн тоо нэмэгдсэн бөгөөд өргөдөл, гомдлыг дөрөв хоногт багтаан шийдвэрлэж байна. Харин барилгын зөвшөөрөл олгох үйл явцын хувьд мэргэжлийн зөвлөл долоо хоногт нэг удаа хуралдаж, хурлаар хэлэлцсэн асуудал дараачийн долоо хоногтоо шийдвэрлэгдэж байгаа. Тус хурлаар барилгын чанар, аюулгүй байдал болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураах, дахин барилгажуулах талаар хэлэлцдэг. Мөн иргэдээс барилгад давхар нэмэх, өргөтгөл хийх хүсэлт олон ирдэг. Энэ тохиолдолд тухайн барилга, байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээнд үндэслэн хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэж байна.

Барилга барих хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар иргэдээс гомдол, санал олон ирдэг. Тиймээс Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг ил тод, нээлттэй байлгах зорилгоор цахимаар шууд дамжуулдаг боллоо. Уг хурлаар архитектор төлөвлөлтийн даалгавар батлах үйл ажиллагааг хэлэлцдэг байсан бол нэмэлтээр загвар зураг баталгаажих үйл ажиллагааг хэлэлцдэг болсон. Шаардлага хангаагүй, стандартын бус зураг төсөл ирүүлсэн тохиолдолд буцаадаг. Энэ үйл явцыг зөвшөөрөл хүсэж буй иргэн, хуулийн этгээд хүнд суртал гэж ойлгох нь бий. Иймд хурлыг цахимаар шууд дамжуулдаг болсноор хүсэлтийг буцааж буй шалтгааныг ил тод харж болно хэмээлээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүн 2022 онд 44 удаагийн хурлаар барилга барих 1661 хүсэлтийг хэлэлцэж, 1167-г нь дэмжиж, шийдвэрлэн, архитектор төлөвлөлтийн 1090 даалгавар баталжээ. Харин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 удаа хуралдаж, 557 хүсэлтээс 392-ыг нь дэмжиж, шийдвэрлэн, архитектор төлөвлөлтийн 169  даалгавар батлаад байна.

Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг Хот байгуулалт, хөгжлийн газрын фэйсбүүк хуудас /https://www.facebook.com/uda.ub.gov.mn/-аар шууд хүлээн авч, үзэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Хятад улсын амлалт ядуурлыг арилгав” номын нээлт болов  
Монгол улсад хамгийн анхны Java хэлний улсын аварга шалгаруулах олимпиад болно
ТАНИЛЦ: TEDxUlaanbaatarSalon “EQUALITY” арга хэмжээний илтгэгчид
ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ГАР УТАСНЫ ШИНЭ ЭРИНГ ЭХЛҮҮЛЭХ GALAXY UNPACKED 2024 ТУН УДАХГҮЙ
2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгоно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?