HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

+UPDATE | Чамд л зориулагдсан сургаалууд

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 23

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

1. Багаас эхэл. Ингэх нь хамгийн зөв

Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.

2. Бодол биелдэг

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

3. Уучилж сурах

Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

4. Таны үйлдэл бүр үр дагавартай

Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.

5. Ойлгох гэж оролд

Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.

6. Өөрийгөө ялан дийл

Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.

7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй

Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.

8. Үргэлж талархаж байх

Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэлийн уралдааны материал хүлээн авах хугацааг сунгалаа
Нэтворкинг, конференс хосолсон Z үеийн залуусын арга хэмжээг зохион байгуулна
Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих тухай ХУУЛЬ шаардлагатай байна
Төсөл бичээд, гадаадад бизнес аялал хийх боломжтой “SPARKDAY” уралдаан зарлагдлаа
Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалт өнөөдөр болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?