HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

EQ чадвараа ахиулах ШАЛГАРСАН АРГУУД

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 24

Сэтгэл судлаач Даниэль Големан сэтгэл хөдлөлийн оюун ухааны тухай ойлголттой хүн төрлөхтнийг танилцуулснаас хойш бараг 30 жил өнгөрчээ. Хүн сэтгэл хөдлөлөө тодорхойлж, ойлгож, удирдаж сурч чадсанаар бусдад нөлөөлөх, амжилтад хүрэх, хүчирхэг нэгэн болох боломжтой гэдэг нь хэдийн батлагдсан.

Сэтгэлийг төлөвшүүлэхгүйгээр оюуныг хөгжүүлэх нь огтхон ч боловсрол биш. Аристотель.

Өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нэмэгдүүлэхэд дараах аргуудаас хүргэж байна.

1. “ЧИМЭЭГҮЙ БАЙХ ДҮРЭМ”

Хэн нэгэн танаас хэцүү асуулт асуувал шууд хариулахаас зайлсхий. Үүний оронд “чимээгүй байх дүрмийг” дага. Хариулт өгөхийн өмнө түр зогсоож, сайтар бодож үзээрэй. Хариу өгөхөөс өмнө тав, 10 эсвэл бүр 15 секунд түр зогс.

Ингэснээр та сэтгэл хөдлөлөө хянаж, дарамт шахалтаас өөрийгөө зайлсхийж тайвшруулдаг. Та тайван байснаар аливаа зүйлийг бодож, эргэцүүлж оновчтой сайн хариултыг өгч чадна.

2. “ГУРВАН СЕКУНДИЙН ЗАЛЬ МЭХ”

“Хариулт хэлэхээсээ өмнө өөрөөсөө асуух гурван зүйл байдаг” хэмээн  Крэйг Фергюсон нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

  • Би үүнийг  хэлэх шаардлагатай юу?
  • Үүнийг хэлсний дараах үр дүн юу вэ?
  • Яг одоохэлэх тохиромжтой цаг үе мөн үү?

Энэхүү асуултыг өөртөө тавихад хэдхэн секунд шаардагдах боловч дараа дараагийн эрсдэл, харамслаас та сэргийлж чадна.

3. БОДОЛ САНААГАА ХЯНАХ

Та дотоод  сэтгэл хөдлөл, мэдрэмжийг шууд гаргахаас урьдчилан сэргийлж чадахгүй байж болох ч бодлоо хянах гэж хичээх замаар тэр мэдрэмжийн хариу үйлдлийг хянах  бүрэн боломжтой.

Жишээлбэл, өнөөгийн нөхцөл байдал,уур амьсгалыг авч үзье. Коронавирусын тахал нь бидэнд сөрөг сэтгэл хөдлөлийг өдөөж байна. Сөрөг мэдрэмжүүд дээр төвлөрч, юм уу өөр зүйл хүсэх нь тийм ч үр бүтээлтэй биш юм. Эсрэгээр, хэрэв та өөрийн хяналтад байгаа зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадвал хүнд хэцүү нөхцөл байдлыг удирдаж чадна.

4. САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНС

Хэн ч бусдад шүүмжлүүлэхийг хүсдэггүй. Гэвч зөв шүүмжлэл, санал хүсэлт танд үнэ цэнэтэй гэдгийг ойлгох нь чухал. Учир нь зөв, буруу аль аль нь танд бусадтай хэрхэн харьцаж байгааг ойлгох боломжийг олгоно.

Мэдээжийн хэрэг, хэн нэгэн танд сөрөг санал, шүүмжлэл өгөхөд түүнийг хүлээж авахад хэцүү байх болно. Тийм учраас та тэр даруй хариулт өгөхөөс зайлсхий. Сэтгэл хөдлөлөө хяналтдаа авах хүртлээ хэсэг хугацаа өөртөө өг. Дараа нь, тухайн хүний санал, шүүмжлэл, хүсэлтийг хэрхэн яаж сайжруулж болохыг өөрөөсөө асуугаарай.

5. САНАЛ ХҮСЭЛТИЙГ ҮР ДҮНТЭЙ БОЛГОХ

Бусдад өгөх чин сэтгэлийн магтаал дээр анхаарлаа төвлөрүүл, ингэснээр хүмүүсийг хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийх хүслийг өдөөх болно.

Хэрэв тэд буруу зүйл хийсэн бол хэт сөрөг тал дээр бүү анхаар. Ингэснээр нөгөө хүн таныг  өрсөлдөгч биш харин туслахыг эрэлхийлж буй түнш гэж харах болно.

6. ТУСЛАМЖ ХҮС

Хэрэв хүмүүст хэцүү нөхцөл байдал тулгарвал тэдгээрийг өөрийнхөөрөө шийдэхийг хичээдэг. Гэвч энэ нь уналтад хүргэж болзошгүй.

Бусдаас тусламж хүсэх нь та тэднийг болон тэдний чадварыг үнэлдэг гэдгээ харуулдаг. Тэднийг танд туслах боломжийг олгосноор тэднийг сайхан сэтгэлээр дүүргэдэг. Уг боломжийг өгснөөр та тэднийг таны амжилтад хөрөнгө оруулсан түнш болгож хувиргадаг.

7. БУСДАД ТУСАЛ

Дашрамд хэлэхэд бусдад эерэгээр нөлөөлөх хамгийн сайн аргуудын нэг бол тэдэнд туслахыг санал болгох явдал. Тэднийг таниас асуухыг хүлээлгүйгээр үйлдэл хийж эхлээрэй.Ингэснээр та бусдын итгэлийг олж, урам зориг өгдөг.

8. УУЧЛАЛТ ГУЙ

Уучлаарай гэж хэлэхэд амаргүй боловч ийм байдал нь даруу байдлыг харуулж, бусдыг өөртөө татдаг. Уучлалт гуйх нь таны буруу гэсэн үг биш гэдгийг санаарай. Энэ нь таны харилцааг эго-с илүү үнэлэхийг хэлнэ.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР
Урлагийн чиглэлээр ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт оролцох горилогчдын АНХААРАЛД
“Өөрийгөө олоогүй явахдаа сонгосон мэргэжил минь алдаа биш оноо байлаа”
+UPDATE | Чамд л зориулагдсан сургаалууд
ШИНЭ ОНЫ ЭФФЕКТ БА ЖИЖИГ, ЖИЖИГ ДАДЛЫН ХҮЧ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвт эрэмбэлэгджээ
ЦАГ ҮЕ
Аяллын үеэр “харлахгүй” байхад туслах ДОЛООН ЗӨВЛӨГӨӨ
LIFEHACKER
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?