HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

ӨНӨӨДӨР | “Ханш нээх” өдөр тохиож байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 05

Дорнын зурхайд өнөөдөр/2023.04.05/ 09:16 цагт ханш нээх улирал эхэлнэ гэжээ. Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн хуанли цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.

Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ , гал , хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой. 

Буддын шашны тахилын зул өргөх сударт: “Энэхүү зулыг өргөсний ач буянаар Эх болсон хамаг амьтад бүгдээр Эгнэгт мунхгийн харанхуйгаас гэтлээд Эгүүрд билиг билгийн дээдийг олох болтугай” хэмээжээ.

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг аж.

Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байсан.

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг. 

Ч.Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн гарч байна
ӨНӨӨДӨР | Хүүхдийн хөгжмийн өдөр тохиож байна
Оны анхны бороо Хөвсгөл аймагт орлоо
ТАНИЛЦ | “МӨНГӨН МОД” наадмын шилдэг уран бүтээлчид
“Монголчууд эх орноосоо бусад газарт дэлхийн циркийн одууд”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?