HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

Нант хотын түүхийн музейд гарах “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 09 сарын 26

БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд “Чингис Хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-өөс 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл зохион байгуулагдана.

Үзэсгэлэн нь хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор зохион байгуулагдах бөгөөд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэгдэх юм байна.

Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан эзэнт гүрнийг байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Агуа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц улс төдийгүй бусад орнуудад өмнө нь дэлгэгдэж байгаагүй нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог аж.

Үзэсгэлэнгийн агуулгын түүхэн цаг хугацааны хамрах хүрээ:

НТӨ 2-р зуунаас НТ-ын 14-р зуун.

Үзэсгэлэнгийн дэглэлтийн бүтэц:

Үзэсгэлэн нь дараах сэдвийн дагуу 7 хэсэг, цаг үед хамаарна:

​1. Танилцуулах хэсэг:

Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс

​2. Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд

(Хүрэл зэвсгийн үеэс XII зуун)

​3. Чингис хаан (1160-1227)

​4. Эзэнт Гүрэн (1228-1368)

​5. Монголын их солилцоо

​6. Шинэ ертөнц ба эзэнт гүрний бутрал

​7. Төгсгөл хэсэг, уусах орон зай

Үзэсгэлэнг Францын түүхийн болон Луврын музей, Берлин, Цюрих, Брюсселийн музейтэй хамтран зохион байгуулна хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.

Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө
Met Gala 2026 After-Party | Алдартнуудын үдэшлэгийн сонголт
2025 оны PM2.5 агаарын бохирдлоор тэргүүлж буй 100 хотын ЖАГСААЛТ
Hailey Bieber “SKIMS” брэндийн шинэ кампанит ажлын нүүр царай болов
G-Dragon, жүжигчин Han So-hee нар үерхлийн цуурхалд хариу өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?