HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKHДэлхийд

Автобусны буудал дээр олдсон уран зураг 32 сая ам.долларын үнэ хүрнэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 06 сарын 14

Сэргэн мандалтын үеийн Италийн их мастер Тицианы хоёр удаа хулгайд алдагдсан уран зураг Лондон хотын автобусны буудал дээр орхигдсон гялгар уутнаас олдсон бөгөөд энэ оны долдугаар сарын дуудлага худалдаагаар 32 сая ам.доллараар үнэлэгдэх төлөвтэй байна. 

Уран зураг нь Есүс Христ, Гэгээн Мари болон Жосефийг Херод нялх Христийг хороохоор завдаж буйг олж мэдсэнийхээ дараа Египт хүрэх замдаа амарч буйг дүрсэлжээ. 

Жинхэнэ нэр нь Тициано Вечелио хэдий ч Тициан гэх урлагийн нэрээрээ алдаршсан зураач уг бүтээлийг 16-р зууны эхний арван жилд буюу уран бүтээлиийнхээ эхэн үед урлажээ. 

Ердөө 46.2 сантиметрийг харьцах 62.9 сантиметрийн хэмжээтэй уг зураг нь Тицианы хожим алдаршсан томоохон бүтээлүүдтэй харьцуулахад өчүүхэн юм. Зотон дээр тосон будгаар урласан бүтээл нь гайхалтай түүхтэй. 

Европын олон язгууртнуудын гарт дамжигдаж ирсэн уг зургийг 1809 онд Вена хотыг Франц эзлэн авах үеэр Наполеоны цэргүүд дээрэмдэж, Парис руу аваачжээ. Зураг нь дахин 1815 онд Вена руу буцаж ирсэн бөгөөд Англиийн Вилтшир дэх IV Маркес Жон Александр Тинттай өөртөө худалдан авахаас өмнө нэлээдгүй олон хувийн цуглуулгуудаар дамжжээ. 

1995 онд Тиннийн үе дамжин амьдарсан гэр болох Лонглит цайзаас хулгайлагдаж, долоон жилийн турш алга болсон ба Лондонгийн автобусны буудлаас урлагийн мөрдөн байцаагч Чарльз Хилл олсон байна. 

Уг зургийг долоодугаар сарын 2-нд Christie’s дуудлага худалдааны нэг уран бүтээл болгон сонирхогчдод санал болгох юм. 

Эх сурвалж – https://edition.cnn.com/2024/06/13/style/titian-painting-auction-scli-intl-gbr/index.html

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

Tips & Tricks | МУЗЕЙД ЯАГААД ЗУРАГ АВЧ БОЛОХГҮЙ ВЭ
АТГ | Хэрэг бүртгэлтийн хоёр хэрэгт дөрвөн объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
Энэ зун сурчихвал ирээдүйд хэрэг болох ДОЛООН ЧАДВАР
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?