HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

АУТИЗМТАЙ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТҮҮХЭН ХҮМҮҮС

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 03 сарын 22

“Аутизмтай хүмүүс байгаагүй бол өдгөө хүн төрөлхтөн агуйдаа тойрч суугаад шалдар булдар юм хүүрнэсээр ямар ч дэвшилд хүрээгүй байх байсан” гэж аутизмтай хүмүүсийн хамгийн алдартай төлөөлөл болсон Доктор Темпл Грандин хэлсэн байдаг.

Мэдээж хэрэг аутизмын хүрээний эмгэгтэй хүн бүр гоц авьяастай байх албагүй. АХЭ-тэй хүмүүсийн ердөө 10 хувь нь л гоц авьяастай байдаг хэмээн зарим эх сурвалжид тэмдэглэжээ. Гэхдээ хорвоог өөрөөр таньж, харж чаддаг хүмүүс жинхэнэ хайрцгаасаа гарч сэтгэх нь зүйн хэрэг.

Алберт Эйнштэйн (1879-1955)
Түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтэн Алберт Эйнштэйний хувьд харилцааны ур чадвар муу, маш оройтож хэлд орсон, өөртөө өгүүлбэр давтан хэлдэг гэх мэт аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдэгтэй байжээ. Түүнчлэн техник сэтгэхүй маш сайтай байсан зэргээс нь үндэслээд ийм таамаглал дэвшүүлсэн байна.

Чарлз Дарвин (1809-1882)
Тринити Коллежийн багш Майкл Фицжералдын хийсэн судалгаагаар Чарлз Дарвин Asberger’s Syndrome буюу аутизмын хүрээний хөнгөн хэлбэрийн эмгэгтэй байсан ажээ. Дарвины бага насны дурдатгалаас харахад маш зожиг, бусад хүүхэдтэй тоглодоггүй байжээ. Мөн хими гэх мэт нэг төрлийн сэдэвт төвлөрөн анхаарахаас гадна визуал буюу юмсийн дүрс байдалд их ач холбогдол өгдөг байсан гэнэ.

Исаак Ньютон (1643-1727)
Кэмбрижийн их сургуулийн явуулсан судалгаагаар Ньютон Asbergers Syndrome юмуу аутизмын хүрээний өөр ямар нэг эмгэгтэй байсныг нотолжээ. Тэрээр маш зожиг бөгөөд бусадтай харилцахдаа маш болхи байжээ. Мөн ажилдаа хэт төвлөрдөг бөгөөд нэг хэвийн дадалтай байсан гэнэ.

Микеланжело (1475-1564)
Эрүүл мэндийн салбарын түүхч Доктор Мухаммад Аршадын нийтэлсэн судалгаагаар Микеланжелог аутизмиын хүрээний эмгэгтэй байсныг нотлох олон баримт дэлгэжээ. Үүнд: ажилдаа хэт төвлөрдөг, огцом ааш нь өөрчлөгддөг, нэг төрлийн дадалтай, харилцааны ур чадвар дутмаг зэрэг юм.

Волфганг Амадэй Моцарт (1756-1791)
Алдарт хөгжмийн зохиолчийг аутизмын хүрээний эмгэгтэй байсан гэдэгтэй ихэнх судлаачид санал нэгддэг. Тэрээр чанга дуу чимээнд маш мэдрэг байсан бөгөөд заримдаа хачин жигтэй хөдөлгөөн, авиа гаргадаг байжээ.

Эмили Дикинсон (1830-1886)
Cудлаач Жули Боуэн аутизмтай уран зохиолч нарийн талаарх өөрийн номдоо классик яруу найрагч Эмили Дикинсоныг аутизмын хүрээний эмгэгтэй байсан гэжээ. Учир нь Дикинсон өөрийн цаг үеэс маш өөр төрлийн яруу найраг бичдэгээс гадна зожиг, хүүхэдтэй илүү амар харьцдаг, байнга шахуу цагаан өнгийн хувцас өмсдөг, цэцгийн үнэрт хэт татагддаг гэх мэт аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн нийтлэг шинж төрхтэй байжээ. Үүнийг нь түүний татаж унадаг өвчтэй холбон намтарт нь тайлбарласан байдаг хэдий ч аутизмтай хүн ч энэ төрлийн эмгэгтэй байх магадлал их гэж үздэг.

Пол Дирэк (1902-1984)
Пол Дирэкийг 20 зууны хамгийн шилдэг физикчийн нэг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Квантын физикийн төрөлд гарамгай амжилт гарган 1933 онд Нобелийн шагнал авч байсан Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн тэрээр олны хараанд өртөхгүйн тулд Нобелийн шагналаасаа хүртэл татгалзах оролдлого хийж байсан байна. Тэрээр маш сайн төвлөрч чаддаг, юмыг шууд утгаар нь хүлээж авдаг, бусдыг сайн ойлгодоггүй, нэг хэв маягтаа баригдмал зэрэг зантай байжээ.

Эх сурвалж – Autism.mn

Эцэг хүний хүүдээ зааж өгөх ёстой найман хичээл
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Харвардын Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
Г.Түвдэндорж: Монгол залуу хүн бүр эх оронч үзлээ өндөрт өргөж явах учиртай
“ЗАЛУУ НАСАА ХАМТ ҮРЭХ ШАЛТГААН” СЭТГҮҮЛ ХУДАЛДААНД ГАРЛАА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?