HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 05 сарын 07

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хоца Намсараевын нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирж, “Халхын гол – Тангараг” түүхэн драмын жүжгээ толилуулж эхэллээ.

Энэхүү жүжиг нь 1939 оны Халхын голын байлдааны бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд Дорнод аймгийн Баянтүмэн сумаас дайны талбарт үүрэг гүйцэтгэсэн 16 сувилагч бүсгүйн ажил амьдрал, хатан зориг, эх оронч сэтгэлийг уран сайхны аргаар өгүүлдэг юм.

Жүжгийн нээлтийн онцлох үйл явдал нь гол дүр болох сувилагч Чимэдсүрэнгийн дүрийн бодит эх сурвалж, Халхын голын дайнд биеэр оролцож явсан, өдгөө 102 настай, Сүхбаатарын одонт ахмад дайчин хүрэлцэн ирж үзсэн явдал байлаа.

Буриадын улсын драмын эрдмийн театрын хамт олон Монгол үзэгчдэдээ хүндэтгэл үзүүлж, жүжгийн ихэнх харилцан яриагаа монгол хэлээр хүргэсэн нь түүхэн үйл явдлыг үзэгчдийн сэтгэлд илүү ойр, хүртээмжтэй болгосон юм.

Жүжгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус бүтээлийг амилуулсан таван уран бүтээлч, тайзны ажилтанд “Бид ялав” медалиар шагнаж, хүндэтгэл үзүүллээ.

МУ-ын Батлан Хамгаалах Яам

Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
“5G” тэмдэг нь тухайн бүсэд 5G дохио байгаа гэдгийг л илтгэдэг
Барби Сюйгийн дурсгалыг хүндэтгэн түүний нэрээр нэгэн солирын одыг нэрлэжээ
Түгээх
Facebook Copy Link Print
2 Comments
  • Ганболд says:
    2026-05-07 at 16:06

    Дорнод аймгийн Баяндун сум шүү

    Reply
  • Балжинням says:
    2026-05-07 at 21:51

    Жүжгийн үзсэн үнхээр гоё сэтгэлд хүрсэн маш го жүжиг болсон байсан💜 монгол эрчүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа хүний хувьд үзээд үнхээр лаг юма гэж бодсон

    Reply

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?