HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэлийн уралдааны материал хүлээн авах хугацааг сунгалаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 09

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарласан. Тэгвэл тус илтгэлийн материал хүлээн авах хугацааг сунгаж, хоёрдугаар сарын 24-ний 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо.

Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн чанар, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон, өөрийн үзэл бодол, санал, дүгнэлтээ илэрхийлсэн, үндэслэл, судалгаа, нотолгоонд тулгуурласан, шинэлэг байх шаардлагатай. Мөн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг ашиглаагүй байна.

Шалгаруулалт хоёр үе шаттай, эхний шатанд сэдэв тус бүрд илтгэлд тавих шаардлага хангасан 10 бүтээлийг шалгаруулна. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт гуравдугаар сарын 10-нд Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр Хангарди ордонд болох бөгөөд эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулах юм. Шалгаруулалтыг судлаач, эрдэмтэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг явуулна.

Сэдэв тус бүрийн хүрээнд байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 1,500,000, хоёрдугаар байр 1,000,000, гуравдугаар байр 500,000 төгрөгийн шагналын сантай. Илтгэлийг НЗДТГ-ын байранд, эсхүл [email protected] цахим хаягаар хүлээн авна.

Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой,
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.0, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4 байх;
  • Илтгэлийн хэмжээ 10-12 хүртэл нүүрэнд багтсан байх;
  • Илтгэл монгол хэлээр, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
  • Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүйлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
  • Овог, нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна.

Тус уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг 11-326659, 11-328715 дугаарын утсаар болон [email protected] цахим хаягаар авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд хэрэгтэй өглөөний ЗУРШЛУУД
ЭРГЭН САНАЯ | Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим
МОНГОЛ УЛСАД СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН СУУРЬ ТАВИГДАЖ БАЙНА
+UPDATE | Чамд л зориулагдсан сургаалууд
Батлан хамгаалахын төв архиваас ТАВАН ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ И-Монголиа системд нэвтрүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?