HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ГОО САЙХАН | Арьс арчилгааны зөв дараалал

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 07

БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн арьс арчилгааны чиг хандлагыг тэргүүлэх болоод удаж буй. Дорнын соёл иргэншилт тус улсад нүүр будалтаас илүү эрүүл, чийглэг, гэрэлтсэн арьсыг үнэлдэг. Тиймээс гоо үзэсгэлэнтэй харагдуулах хамгийн чухал зүйл болсон эрүүл, цэвэрхэн, чийглэг арьстай болох солонгос арчилгааг хүргэе. Хэтэрхий олон зүйл хэрэглэх юм гэж бодож байвал заримыг нь орхиж ч болно. Хамгийн гол нь арьс арчилгааны бүтээгдэхүүн бүрийг зөв дарааллаар хэрэглэх буюу хамгийн хөнгөн бүтэцтэйгээс нь хүнд рүү нь түрхэж төгсгөх ёстой гэсэн дарааллыг нь алдагдуулж болохгүй шүү.

Солонгос бүсгүйчүүдийн эрүүл арьсны нууцыг нүүр арчилгаандаа хэрэгжүүлж, дагаж мөрдөхөд хялбар зөв зуршилтай болоорой.

1.Давхар цэвэрлэгээ

Нүүрний арьсаа цэвэрлэгээ нь гоо сайхны арчилгааны үндсэн бөгөөд зайлшгүй хийх ёстой чухал алхам байдаг. Нэн түрүүнд, нүүрний будгаа тосон суурьтай цэвэрлэгчээр арилгаж арьсан дээр хуримтлагдсан гоо сайхны бүтээгдэхүүн, нарнаас хамгаалах тосны үлдэгдлээ арилга. Хуурай арьстай бол хэдэн дусал тосон цэвэрлэгчийг алган дээрээ авч тойрог хөдөлгөөнөөр арьсандаа түрхэн сайтар цэвэрлэнэ. Үүнийгээ бүлээн усаар зайлж, цэвэр алчуураар зөөлөн дарж усыг нь шингээж аваарай.

2.Хоёр дахь шатны цэвэрлэгээ

Хөлс, үхэжсэн арьс, бохирдлыг бүрэн цэвэрлэхийн тулд усан суурьтай цэвэрлэгчээр давхар цэвэрлэнэ. Цэвэршүүлсэн сүү, цэвэрлэгч гель, мицелляр ус зэрэг нь давхар цэвэрлэгээний 2 дахь шатыг сайн гүйцэтгэдэг. Ингэхдээ бүтээгдэхүүнээ чийгтэй арьсандаа түрхэж угаах болон хөвөнд шингээн арчина.

3.Гуужуулалт

Гуужуулалт нь өдөр тутамд хийх цэвэрлэгээ биш гэдгийг нэн түрүүнд сануулья. Арьсныхаа онцлогоос шалтгаалан долоо хоногт 1-2 удаа гуужуулж байгаарай. Арьсны үхэжсэн эсийг арилгах, нүүрний бүтэц, өнгөн гадаргууг жигд бүтэцтэө болгоход гуужуулагч тусладаг. Арьсаа гуужуулсныхаа дараа шууд дараагийн арчилгааг хийх бус хэсэг зуур арьсаа тайвшруулаарай.

Гуужуулагч сонгохдоо арьсныхаа онцлогийг харгалзан жижиг том ширхэгтэйг сонгох уу, тосон гуужуулагч сонгох уу, эсвэл хөвөнд шингээн арчдаг түргэн гуужуулагч сонгох эсэхээ шийдээрэй. Хэрэв батга гарсан, үрэвссэн, харшлын шинж тэмдэгтэй бол арьсаа гуужуулах гэж яарах хэрэггүй. Гуужуулагчинд давуу тал их байдаг шигээ сөрөг тал ч бий шүү.

4.Цэвэрлэгч маск

Шавар маскнууд ихэвчлэн арьсны нүх сүвийг гүн цэвэрлэхэд зориулагдсан байдаг. Энэ алхмыг өдөр бүр хийх шаардлагагүй. Долоо хоногт 1-2 удаадаа гүн цэвэрлэгч шавар маск тавьж, арьсныхаа нүх сүвийг онгойлгож байгаарай. Идэвхжүүлсэн нүүрстөрөгчөөр эхлээд нийтлэг хэрэглэгддэг хэд хэдэн төрлийн цэвэрлэгч масктай байхад гэмгүй. Цэвэрлэгч шавр маскууд нь тослог арьстай бол ногоон, хуурай арьсанд цагаан, хэвийн арьсанд шар, эмзэг арьсанд улаан гэхчилэн шууд ялгагдахаар хийгдсэн байдаг. 

5.Тоник

Тоник түрхэх нь гоо сайхны хэв маягийн нэн чухам алхам биш ч гэлээ арьсанд маш ашиг тустай алхам байдаг. Тоник нь арьсны өргөссөн нүхний хэмжээг багасгахаас гадна арьсны pH-ийг тэнцвэржүүлж чийгшүүлдэг онцлогтой.

Тоникийг өглөө, оройн аль ч арчилгаанд хөвөнд шингээн арчих, алган дээрээ авч шууд шингээн түрхэхээр хэрэглэж болно.

6.Чийгшүүлэгч маск

Өдөр бүр хэрэглэх шаардлагагүй ч арьс арчилгаандаа заавал оруулах ёстой бүтээгдэхүүний нэг нь чийгшүүлэгч маск байдаг. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Өөртөө цаг зав гарган тайвшрахын зэрэгцээ арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Арьс ч бас ядардаг, мөн цангадаг. Гель хэлбэртэй, салфеткан, нойтон жин хэлбэрийн гэхчилэн чийгшүүлэгч маск олон янзын хэлбэртэй, элбэг байдаг. Чийгшүүлэгч маск хэрэглэхдээ анхаарах гол зүйл нь зааврыг уншиж, зааварт дурдсан хугацаанд л тавих хэрэгтэй шүү. Хэрэв 10 минут гэсэн бол 10 минут тавиад л авах хэрэгтэй, 15 минут тавилаа гээд илүү их чийгшил авна гэсэн үг биш гэдгийг мартаж болохгүй.

7.Эссенц

Эссенц бол Солонгосын бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн бага танигдсан хэдий ч хамгийн их ашиг тустай бүтээгдэхүүн юм. Эссенцийн гол ашиг нь үрчлээг арилгах, гүн чийгшүүлэх зэрэг яг тодорхой тогтсон төрлөөрөө үйлчилгээ сайтай идэвхтэй элементүүдийн нийлэмж байдаг. Тиймдээ ч үр дүн сайтай. Дерматологичийн заавраар, эсвэл гоо сайханчийн зөвлөснөөр, өөрийн тань мэдэрч буйгаар гэхчилэн үрчлээгээ арилгах, эсвэл сэвхээ бүдгэрүүлэх, чийгшүүлэх шаардлагатай байгаа бол тохирох төрлийн эссенцийг өглөө, оройн арьс арчилгаандаа заавал оруулж өгөөрэй. Үр дүнг нь удалгүй мэдрэх болно.

8.Серум

Серум буюу ийлдэс нь арьсны гүний түвшинд шингэж чаддаг, идэвхтэй найрлага бүхий, хурдан үйлчилдэг эмчилгээни бүтээгдэхүүн гэхэд болно. Ийлдсийг сонгохдоо арьсыг чийгшүүлэх үү, нөхөн сэргээх үү, гэрэлтсэн цайвар болгох уу, батга үрэвслийн эсрэг хэрэглэх үү гэдгээ тогтоож байж сонгоорой. Ийлдсийг эссенцийн нэгэн адил өглөө, оройн арьс арчилгаандаа шууд түрхэж хэрэглэнэ.

9.Зовхины тос

Нүдний зовхи бол хамгийн их арчилгаа шаарддаг хэсэг юм. Зовхины үрчлээс нүүрний арьсны үрчлээс дундаас хамгийн эхэнд бий болдог зүйл. Зовхины сайн тос нь зөвхөн үрчлээ арилгаад зогсохгүй нүдний хар хүрээг бүдгэрүүлж, нүдний доодох хаванг бууруулж, уутанцарыг арилгадаг шидтэй. Зовхины тосыг өглөө, оройн арьчилгаандаа хацэын хонхорхойноос, хөмсөгний нум хүртэл түрхэнэ. Хэт зузаан түрхэхгүй гэдгийг мартаж болохгүй.

10.Чийгшүүлэгч

Энэ бол арьс арчилгааны үндсэн, зайлшгүй шаардлагатай алхам билээ. Өөрийн арьсны онцлогт тохирсон чийгшүүлэгчийг сонгож, өглөө, өдөр, оройн арчилгаандаа заавал хэрэглэж заншаарай. Чийгшүүлэгч тосоо хурууны өндгөөрөө түрхэж, арьсанд бүрэн шингэтэл нь сайн иллэг хийж өгөөрэй.

11.Нарны хамгаалалтын тос

Нарны хамгаалалтын тос нь нүүрний арьс арчилгааны хамгийн сүүлчийн, нэн чухал алхам. Далайн эрэг рүү явах, бороотой нартай өдрийн алинд ч байсан жилийн 365 хоногт түрхэж занших хэрэгтэй. Нарнаас хамгаалах тос нь арьсны элдэв толбо, сэвх, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Өглөө, эсвэл гэрээс гарахын өмнө чийгшүүлэгч тосны араас түрхээрэй. Арьсаа бүрэн хамгаалахад шаардагдах хэмжээ нь 1 унц буюу 30 мл байдаг гэж арьсны эмч нар зөвлөдөг. Мөн нарнаас хамгаалах тосыг 2 цаг тутамд сэргээн түрхэж байх ёстой гэдгийг бүү мартаарай.  

Арьс оношилгоо, эмчилгээний бүтээгдэхүүний талаар харин дерматологич, мэргэшсэн эмчтэй зөвлөж сонгохоо бүү мартаарай.

ЭРҮҮЛ МЭНД | Шүд цооролтоос хэрхэн сэргийлэх вэ
Tips & Tricks | Нислэгийн тийзийг хамгийн ХЯМД авах дөрвөн зөвлөмж
ТАНД ХЭРЭГТЭЙ | ЛААНЫ ӨНГӨНИЙ УЧИР
TechZ | iPhone утсыг ЯАГААД унтраах хэрэгтэй байдаг вэ
TECH Z | IPHONE утсан дээр дууны нэр олох ХЯЛБАР АРГА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?