HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

Tips & Trick | Шампунь сонгохдоо АНХААРАХ ОРЦУУД

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 05

Олон тооны үс арчилгааны бүтээгдэхүүнүүд сайн гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий. Шампунийн найрлагад орох зарим химийн нэгдлүүд нь богино хугацаанд үсийг цэвэр, эрүүл мэт байлгах боловч удаан хугацааны туршид хэрэглэх нь үсийг гэмтээж, гадаад үзэмжид сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлс болно. Шампунь болон ангижруулагч сонгохдоо найрлагын юуг анхаарах хэрэгтэй талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Сульфат

Сульфат бол хүхрийн хүчил давс бөгөөд бүтээгдэхүүнийг хөөсрүүлэх үүрэгтэй найрлагад ордог. Мэдээж хэрэг та бүтээгдэхүүний найрлага дээр сульфат гэж бичсэн байхыг олж харахгүй. Энэ нь үсийг исэлдүүлэн ариутгадаг тул үсний байгалийн өнгийг гандуулах, үсний сүвийг бөглөж, үс унах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Үүний зэрэгцээ загатнах, хуйхыг цочроох, тууралт үүсгэх, хуйхны арьсыг хуурайшуулах магадлалтай юм. Иймд, үс угаахад шампунийг бүрэн арилгах, хөөс, шампунь зэргийг хуйхны гадаргуу дээр үлдээхгүй байх нь маш чухал юм. Сульфат нь савлагаан дээр SLS (натрийн лурил сульфат), SLES (натрийн латетет сульфат) гэх тэмдэглэгээгээр бичигдсэн байх болно.

Парабен

Парабен нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамгийн түгээмэл ашиглагддаг бодис бөгөөд хадгалах хугацааг уртасгах үүрэгтэй юм. Тэд эстроген дааврын хэт ялгаралтад нөлөөлдөг ба үүгээрээ хэвийн үйл ажиллагааг алдагдуулахын зэрэгцээ дотоод шүүрлийн эрхтнүүдэд хортой нөлөө үзүүлдэг байна. Хүүхдийн бүтээгдэхүүн сонгохдоо найрлагадаа парабен агуулсан  бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зөв. Учир нь парабен нь хөгжлийн гажиг, мэдрэлийн эмгэг, хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. Савалгаа дээр alkyl parahydroxybenzoate, meyhilparaben, ethylparaben, propylparaben, isobutylparabens гэж тэмдэглэгдэнэ.

Полиэтилен гликол

Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, чийгшилд тэсвэртэй олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг химийн нэгдэл юм. Тухайлбал, хуванцар хайрцаг, сав, сав суулга, угаалгын нунтаг, шампунь зэрэгт ашиглагдана. Хэдий бага хувиар ашиглагдсан байлаа ч хуйхны арьсыг цочроох гол хүчин зүйлсийн нэг болдог. Энэ нь үсийг хуурайшуулж, байгалийн чийгшлийг алдагдуулж, улмаар хагтахад хүргэдэг байна. Угаасны дараа үсийг зөөлөн болгосон мэт боловч цаг хугацааны үргэлжлэлд үсийг маш ихээр гэмтээдэг. Үүний зэрэгцээ хорт хавдар үүсгэгч бодист тооцогддог бөгөөд савалгаа дээр PEG гэж тэмдэглэгдэнэ.

Диетаноламин ба Триетаноламин

Бүтээгдэхүүний хөөсрөлтөд нөлөөлж найрлагын тэнцвэртэй байдлыг хадгалах үүрэгтэй байдаг. Ихэнх тохиолдолд үс хагтуулах, хуйхны арьсанд харшлын урвал үзүүлэх, хуурайшуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингэснээр үс хөвсийж, самнагдахгүй байх талтай. Мөн эдгээр бодис нь нитрит-тэй нийлснээр хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болно. Савлагаа дээр DEA ба TEA гэх тэмдэглэгээтэй байна.

Изопропилийн спирт

Энэ нь олон гоо сайхны бүтээгдэхүүний түгээмэл орц бөгөөд хадгалалтын хугацааг уртасгахад нөлөөлдөг байна. Спирт нь хуйхны нимгэн арьсанд амархан нэвтэрч, усгүйжүүлж, гаднын хортой нөлөөнд илүү өртөмтгий болгодог. Савалгаа дээр Isopropyl Alcohol/ Isopropanol гэж тэмдэглэгднэ.

Кокамид

Кокамид нь наргил модны самрын тосны хүчлийн дериватив (биологийн/химийн нэгдлүүдийг зохисгүй гүйцэтгэл) тул олон хүн аюулгүй гэж буруу ойлгодог талтай. Энэ нь бүтээгдэхүүнд анхилуун үнэрийг нэмэгдүүлдэг. Энэ нь үсийг хуурайшуулж, хуйх загатнуулах магадлалтай байдаг байна. Савалгаа дээр DEA гэж тэмдэглэгдэнэ.

Силикон/цахиур

Энэ нь үсийг бүрхэж, гялалзсан, толигор болгодог. Гэвч хуйхны нүхийг бөглөрүүлдэг тул үс хэврэг болох эрсдэлтэй.

Шампунь сонгохдоо бид тэр бүр найрлагад анхаарал хандуулдаггүй ч эдгээр цөөн химийн нэгдлүүдийг анхаарч үзэхэд илүүдэхгүй. Удаан хугацаанд хэрэглэх нь үс гэмтэхээс эхлүүлэн дотоод шүүрлийн эмгэг, хавдар үүсэх эрсдэлтэй юм. Үүний зэрэгцээ үсийг угааж цэвэрлэсний дараагаар хуйхны гадаргууд саван, шампунь үлдэхээс сэргийлж сайтар зайлж байхаа мартуузай. Эрүүл мэнд, гадаад үзэмж энгийн алхмуудаас эхэлдэг шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: www.edoctor.mn

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Түгжрэл зөвхөн зам дээр байдаггүй
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Японы хамгийн залуу CEO 50 жилийн түүхт Hello Kitty-гийн хувь заяаг өөрчилж байна
Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
“Мэдэхүйгээ мэдэх алхам нь үнэнд ойртох алхам мөн” Тавантолгойн А-Я
Түгээх
Facebook Copy Link Print
Share
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?