HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

Р.ЧОЙНОМ | ШӨНИЙН ШҮЛЭГ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 05

Уншигч та бүхэндээ нэр яруу найрагч Р.Чойномын шөнийн шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Намаршиж байгаа дорнын тэнгэр дор

Намуухан бороотой тас харанхуй шөнө

Зүрхний алтан зул чам юугаан бодож

Зүүрмэглэсэн шүлгээ нойрмоглосон шүлэгч бичлээ

Өрх тошсон хүйтэнхэн хурын

Өдий олон ширхэг шиг эмх цэгцгүй

Нарийн ширхэгтэй зовуурт их бодлыг

Найрагч би сэтгэлдээ тээж явнам

Гэтэл чи минь миний тухай

Гэнэ гэнэхэн учралынхаа тухай

Зав гаргаж боддог ч юм уу-үгүй ч юм уу

Захиа ч үгүй, сураг ч үгүй л байх юм 

Алтан өнгөт, гоёлын гутлын чинь

Алхаа тэгшхэн, дэгжин мөрийг

Асфальт зам дээр, хотын тэрэгнүүд

Арзгар бөмбөгөн дугуйгаараа даран даран өнгөрөх шиг

Цэцэг цэврүү шиг ид насны минь

Цэнгэлт шөнүүдийг, эрцүүлийн хорвоо

чийрэг биеэрээ даран даран өнгөрч

чиний минь гоо үзэмж

бүдгэрэнхэн яваа болов уу

Аз жаргалын өтгөн тоосон дунд

Алтайн вансэмбэрүү цэцэг шиг

Аргагүй содон ургасан чамайгаа

Анх харсан түүхт өдрийг би мартахгүй ээ

Хас эрдэнэ мэт цав цагаан магнайдаа

Хараацайн даль мэт хав хар шанх тавьж

Халуу дүүгтэл ширтэх хоёр нүднийхээ

Хан хотын дэвүүр шиг сормуус юугий нь өргөж

Ягаан шунхан уруулаар үл мэдэгхэн мишээж

Ярсхийсэн шүд давуулж мэндийн хариу чулуудсан

Тэгш сайхан мөртэй нарийн гоолиг бие чинь

Тэр хэвээрээ миний зүрхэн толинд үлдсэн юм

Ус олныг гаталж би, чамтайгаа

Учралын долоон сайхан жаргал амталлаа

Уул олныг гэтэлж би, чамтайгаа

Уяралын долоон утсаар холбогдлоо

Хан хөвчийг дагуулж энэ долоон утсаа

Хагас бүтэн өнгөөр жигдрүүлэнхэн чангаллаа

Халуун хайрын түлхүүрээр эгшиг авиа зохицуулж

Харах биегүй утсан дээр барих биегүй дуугаа бичлээ

Зүрхний минь дууны нот бүхэн дээр чи

Зүггүйхэн гараараа бакар тэмдэг тавьж

Хоёр хурууны үйлний цагаан хайчаар

Холбоос лигатыг нь тас огтолсоор ирлээ

Унагаах тусам өөдөө дахин авирах

Ууц нь тасархай шоргоолж гэмээр би

Чин сэтгэлийн итгэл цөхрөл орхилгүй

Чинийхээ оргил өөд олон дахин авирлаа

Балчир хүүхэдсэн бол аль хэдийнээ

Байдаг нулимсаа дуусан уйлах сан

Барьж тэссээр залгиж явсан нулимсыг минь

Бараан шөнө нутгийн тэнгэр өрхөн дээр уйлж байна

Зүрхний минь атрыг цоо хатгасан

Зүү шиг цэвэрхэн алдрай минь

Энэхэн шөнө энэхэн шүлгийг мэндлэх

Эрэвгэрхэн алаг нүдээ аньж байгаа болов уу, харж байгаа болов уу.

Намаршиж байгаа энэ их тал шиг

Насны хорвоо хэнийг ч өршөөдөггүй болохоор

Найзхан гоо минь нэгэн цагт үгүй болж

Найрагчийн шүлэг л чамайг мөнхлөн үлдэх байх даа . 

ӨДӨР БҮР УНШЪЯ | Л.Түдэвийн “Эрхий дарам зай” өгүүллэг
ӨДӨР БҮР УНШЪЯ | Б.Ринчен “Эмгэн сойвон” өгүүллэг
MORNING BIRD | Бидний мэдэх “IKEA” брэндийн түүх
“Түгжрэлээс зугтан алхаж явахдаа тархи руугаа бяцхан ухаарал шидчихлээ”
MORNING BIRD | Б.БАТРЭГЗЭДМАА “Цэцгэн ээмэг”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?