HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | “Даваа гараг”-тай холбоотой сонирхолтой баримтууд

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 28

Даваа гараг нь олон хүний хувьд хамгийн их “айдас төрүүлдэг” өдөр байдгаас гадна сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгмийн судалгаанд маш их дурдагддаг өдөр ажээ. Тэгвэл энэ удаагийн “MORNING BIRD” буландаа энэхүү өдөртэй холбоотой сонирхолтой баримтуудыг хуваалцахаар бэлтгэлээ.

Шинэ дадал зуршил эхлүүлдэг өдөр
Лондоны Их сургуулийн судалгаагаар хүмүүсийн 70 хувь нь шинэ дадал зуршил, дэглэмийг даваа гарагт эхлүүлэхийг илүүд үздэг гэжээ. Энэ нь шинэ зүйл эхлэх сэтгэлзүйн нөлөөтэй холбоотой бөгөөд жилийн эхний өдөр, төрсөн өдөр, эсвэл долоо хоногийн эхний өдөр зэрэг тодорхой мөчид хүмүүсийн шийдвэр гаргах эрмэлзэл хамгийн өндөр байдагтай холбоотой аж. Нээрээ л бид аливаа зүйлийг эхлүүлэхдээ ямар нэг онцгой өдрийг хүлээгээд байдгаа өөрсдөө ч анзаардаггүй байж болох л юм.

Зүрхний шигдээсийн эрсдэл
Нэгэн судалгаанд зүрхний шигдээсний тохиолдол даваа гарагт бусад өдрөөс 15–20 хувь илүү бүртгэгддэг гэжээ. Судлаачид үүнийг амралтын дараа ажлын стресс нэмэгддэгтэй холбон тайлбарладаг. Нээрээ л амралтын өдрөөр тайван амгалан байж байгаад даваа гарагт эрт сэрж, замын түгжрэлд бухимдахаас авхуулаад стресс нэмэгдэж эхэлнэ. Энэ бүгд бидний зүрх судасны тогтолцоонд илүү дарамт үзүүлдэг байх нь ээ.

Monday blues буюу даваа гарагийн гуниг

Олон улсын судалгаагаар хүмүүсийн хамгийн их гутардаг өдөр нь “даваа гараг” гэжээ. Амралтын хоёр өдөрт амьдралын хэв маяг өөр болчихдог шүү дээ. Оройтож унтах, зав чөлөөтэй байх, найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх гэх мэт. Харин нэг дэх өдрийн өглөө эрт сэрээд, ажил эсвэл сургуульдаа очих шаардлага бидний тархинд “аз жаргалын горим”-оос “хариуцлагын горим” руу огцом шилжих дохио өгдөг. Энэ шилжилт сэтгэл зүйд дарамт үүсгэж, бидний хэлдэгээр “Monday Blues” буюу ажлын гунигийг бий болгодог байна. Зарим хүн бүр амралтын өдрийн орой л бодлоороо урьдчилж бухимдаж эхэлдэг гэжээ. Харин судлаачид хэлэхдээ, энэ мэдрэмжийг багасгах хамгийн энгийн арга бол амралтын өдрүүдийн унтах, босох цагийг ажлын өдрүүдийнхээсээ хэт холдуулалгүй байх, даваа гарагийн өглөөг дуртай зүйлээ хийж эхлүүлэх (кофе уух, дуртай хөгжмөө сонсох) зэрэг нь даваа гарагийн гунигийг арай багасгадаг байна.

Эрүүл мэндийн хөдөлгөөнүүд

Даваа гараг бол хүмүүсийн эрүүл мэнддээ хамгийн ихээр анхаардаг өдөр гэж хэлж болно. Жишээлбэл, тамхинаас гарах шийдвэр гаргах, холбогдох мэдээлэл хайх, зөвлөгөө авах эрэлт нь энэ өдөр бусад өдрөөсөө 25 хувиар илүү байдаг байна. Энэ нь хүмүүсийн тархи “шинэ долоо хоног = шинэ эхлэл” гэсэн дохио авч, илүү эрч хүчтэйгээр өөрчлөлт хийх сэдэлтэй болдгийг харуулж байна.


Ингээд бодохоор даваа гараг бол зүгээр нэг ажлын эхний өдөр биш байх нь ээ. Энэ өдөр хүмүүс хамгийн их шинэ зорилго тавьж, хамгийн ихээр гутарч бас эрүүл мэнддээ хамгийн ихээр анхаарах шийдвэр гаргадаг онцгой өдөр ажээ.

Компани нь НДШ-ийг төлөөгүйгээс жирэмсний тэтгэмжээ авч чадаагүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлжээ
БНЧУ-ын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтловад бараалхлаа
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
“Алдарт эх – 2026” спортын VIII наадам Улаанбаатар хотод болно
Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?