HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

АНУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАГЧИДТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 18

АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) дэмжлэгтэйгээр тус улсын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо (NARUC), Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороотой зохицуулалтын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа нь эрчим хүчний зохицуулалтын чадавхыг бэхжүүлж, Монгол Улсад тогтвортой, үр ашигтай, ил тод, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилготой юм.

        Өнөөдөр /01 сарын 18/ АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо болон ЭХЗХ хамтран туршлага солилцох семинари зохион байгуулж байна. Тус семинарт ЭХЗХ-ны удирдлагууд, мэргэжилтнүүд, ЭХЯ, ЦДҮС, УБЦТС, ДҮТ-ийн мэргэжилтнүүд оролцов. Семинарийн үеэр Монгол Улсын ЦШС-ний шинэчлэл, Тархмал эх үүсгүүр, Нөөцийн нэгдсэн төлөвлөгөөний талаарх ерөнхий тойм, Хойд Америкийн ЦШС шинэчлэх стратеги, төлөвлөлт, Хавайн ЦШС-ний шинэчлэл – Стратеги ба процесс, АНУ-ын ЦШС шинэчлэлийн ажлын хэрэгжилтэд хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх юм. 

  Семинарийг зохион байгуулагчид болон оролцогчдын хувьд хуваалцсан мэдлэг зөвлөмжийг хэрэгжүүлж, Монгол улсын цахилгаан, эрчим хүчний салбарын зохицуулалтыг сайжруулах, эрчим хүчний чиглэлээр дэвшүүлээд байгаа зорилго, зорилтын биелэлтийг хангах нь хоёр орны эрчим хүчний салбарын түншлэлд оруулах чухал хувь нэмэр юм.

Монгол Улсын Засгийн газар нийт эрчим хүчний үйлдвэрлэл дэх Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалыг өөрчлөлтийг сааруулах зэрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд өргөн мэдүүлсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэртэй нийцэж байгаа юм. Зорилгодоо хүрэхийн тулд Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй бөгөөд шинэ зууны сорилтуудыг даван туулах чадвар бүхий шугам сүлжээг бий болгож шинэчлэх нь амин чухал асуудал болоод байна. Сүлжээний шинэчлэл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал хэрэгсэл болох сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг сүлжээнд холбоход илүү дөхөмтэй, хялбар болгох юм.

ЗӨВЛӨМЖ | Газар хөдлөлтийн үед хамгийн түрүүнд ямар үйлдзл хийх вэ
Ховд аймагт зарим гол үерийн түвшинг даван үерлэжээ
СУРВАЛЖИЛГА | “Ажил олгогч эздийн зөвлөгөөн”-д оролцогчид юуг онцлов
“Ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн боллоо”
Мансууруулах ургамал түүж, бэлтгэсэн хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу оргосон хүнийг албадан авчирчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?