HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Хоёр хэрэгт холбогдуулан 12 объектод нэгжлэг хийв

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 05 сарын 01

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2023 оны дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгалаа. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Улмаар зургаан хэргийг нэгтгэн, одоогоор нийт 824 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн нэг мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн хоёр хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

  • “А” нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Гадаадын иргэн, харьяатын газрын албан тушаалтан “М” нь удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх;
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “Э” бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Ц” нь Нийслэлийн соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх;
  • УБТЗ-ын албан тушаалтан “Ү” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “О” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Т” нь төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.
  • АТГ нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгааг тодотгов.
АТГ-аас оюутнуудын дунд “Авлига ба жендэр” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ
Зөрчлийн хэргийн гаралт 22.6 хувиар өсөв
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтарсан мэдэгдэл гаргалаа 
Танилц | Ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын газрууд
ХХОАТ-ын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах ЗААВАР
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?