HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

HUMANZ редакц аравдугаар сард агаарын бохирдлын асуудлыг хөндөж контентуудаа бүтээнэ 

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 10 сарын 06

Шинэ үеийн мэргэн ухаан уриатай HUMANZ редакц нь уламжлалт хэвлэл мэдээллийн зарчимаар цаг үеийн мэдээлэл, ярилцлагын нэвтрүүлэг, нийтлэлээс гадна асуудал хөндсөн зохиомжит нийгмийн контент бүтээдэг билээ. Өнөөдрийн байдлаар манай баг 728 контент бүтээжээ. Мөн бид тодорхой үйл явдал, сэдэв дээр үндэслэн нөлөөллийн төслүүд хэрэгжүүлдэг. Зуны шоу, Нийслэлийн түгжээ зэрэг нөлөөллийн төсөл хэрэгжүүлж, түүний хүрээнд олон нийтэд мэдээлэл олгох олон төрлийн контент бүтээж, өөрсдийн хөгжүүлсэн цахим сувгаараа түгээн ажиллажээ.

Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн их агаарын бохирдолтой Улаанбаатар хотод амьдарч буй бидний туулах хүнд цаг үе өдөр өдрөөр ойртож байна. Цонхоо нээх нь битгий хэл 100 метрийн урд байгаа зүйл харагдахгүй нөхцөл үүсдэг. Ханиад, хатгаандаа шаналсан иргэд эмнэлэгтээ багтахгүй хүндхэн дүр зураг биднийг хүлээж байгаа нь гүйцэгдсэн үнэн билээ. Энэ цаг үед агаарын бохирдолтой холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэж, үүнээс үүссэн асуудлыг хөндөн контент бүтээх “Уушиг” нөлөөллийн төслөө өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болов. 

2025 онд утааг бууруулахаар 60 тэрбум 460 сая төгрөг төсөвлөжээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд манай улс агаарын бохирдлыг бууруулахаар 500 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ. Мөн утааны эсрэг төсөл хэрэгжүүлэхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-аас 168,9тэрбумын зээл авчээ. Гадаад орчны агаарын бохирдлын улмаас 269 сая ам.доллар буюу 905 тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээсэн бөгөөд энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2,4 хувь ажээ.

Аливаа асуудлыг шийдэхэд төсөв мөнгө зарцуулах нь зүйн хэрэг. Гэхдээ яагаад асуудал шийдэгдэхгүй байна вэ. Энэ талаар манай редакц хөндөж, тодорхой эх сурвалжаас ярилцлага авч, зохиомжит контент бүтээж, агаарын бохирдлын одоогийн нөхцөл байдлын тухай мэдээллийг тогтмол хүргэнэ. 

Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй
Өвлийн паралимпын “Милан Кортина-2026” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
ОУ-ын эрдэмтэн судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?