HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

СУРВАЛЖИЛГА | Хамгийн хүртээмжтэй “Z NETWORKING CONFERENCE” арга хэмжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 21

Нар ээсэн амралтын өдрөөр Цойлогсдын зохион байгуулсан “Z NETWORKING CONFERENCE” арга хэмжээ рүү яаран яаран очлоо. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа залуучууд аливаад хариуцлагатай, чин сэтгэлээсээ ханддаг нь арга хэмжээг товлосон цагтаа эхлүүлэхээс харагдлаа. Гэхдээ хамгийн авууштай, сайшаалтай, бусдаас өөр түвшинд байсан нэг зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй залуусын оролцох, хөгжих, нэгдэх боломжийг хангасан явдал байлаа. Нээлт эхлэхээс дуусах хүртэл бүгдийг дохионы хэлээр орчуулан хүргэж, угаалгын өрөө болон гарах хаалга зэргийг дуу чимээгээр ялган явах боломжтойгоор зохицуулсан гээд миний мэдэхийн хамгийн хүртээмжтэй арга хэмжээ байсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Арга хэмжээ эхлэхэд танхим дүүрэн өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах хүсэлтэй, зорилго мөрөөдлөөр хөглөсөн Z үеийнхэн байхыг хараад бидний ирээдүй өнгөлөг байгаа гэх итгэл төрж суулаа.
Арга хэмжээний эхний илтгэгч MMCG-н гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ байсан юм. Тэрбээр “National Identity” сэдвээр илтгэлээ толилуулсан бөгөөд түүний илтгэлээс “Гадны соёлоос суралцаж, өөрсдийнхөө соёлоор ондоошно. Эх орондоо үлдэж, хамтдаа хөгжин, тэнгэрт цойлцгооё” гэх үг хамгийн тод үлджээ. Яалт ч үгүй биднийг эх орон гэх нэг том үнэт зүйл нэгтгэж байдгийг дахин сануулах шиг.

Ингээд үйл ажиллагааг зорин ирсэн М.Шинэбилэгтэй арга хэмжээний талаар ярилцсан юм.

М.Шинэбилэг /24 настай/

-Миний хувьд цөөхөн удаа өөрийгөө хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаанд оролцож байсан ч ийм том хэмжээний эвентэд анх удаа ирж байна. Анх постер, постуудыг нь хараад маш сонирхолтой санагдсан. Тэгээд ажлаа дуусгаад цаг гарган инстаграм хаяг руу нь орж дэлгэрэнгүй мэдээллийг нь авсан. Харин одоо ингээд оролцоод, сонсоод хөгжөөд сууж байна даа. Бас ийм гоё үйл ажиллагааг хийгээд, нийгэмдээ гэрэл асааж байгаа залуучуудаараа үнэхээр бахархсан. Цаг гаргаад ирсэндээ үнэхээр баяртай байна.

Харин ийм том зүйлийг хийж, олон залуусыг нэгтгэж чадсан Цойлогсод багийн гишүүн Хүслэн:

Хүслэн /20 настай/

-Манай багийн хувьд энэхүү арга хэмжээнээс өмнө Z NETWORK CONFERENCE -1, +UPDATE гэх том хэмжээний хоёр эвентийг зохион байгуулж байсан. Харин энэ удаагийн эвентийн хамгийн гол онцлох зүйл нь хараагүй илтгэгч орж ирсэнд юм болов уу гэж харж байна. Бас өмнө нь бид залуучуудад хандсан үйл ажиллагааг хийж байгаа шүү гэдгээ зарлана гэхэд түүнийг түгээх сувгууд харьцангуй хумигдмал байсан. Харин энэ удаагийн эвент бол илүү өргөн хүрээнд олон байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Миний хувьд зохион байгуулалтын багт оролцоод явахад тэгш эрх болоод түүнийг ханган ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Иймдээ ч бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар нэгэн айдасгүй, тэгш эрхтэй оролцох нөхцөл бүрдсэн. Харин энд ирсэн залуучууд маань олон мундаг хүмүүсийн яриаг зөвхөн сонсоод өнгөрөх биш амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж их хүсэж байна. Энэ том ажлын ард гарсан Цойлогсод багийн гишүүддээ болоод эвентэд ирсэн бүх залуустаа баярлалаа гэдгээ илэрхийлье.

Үргэлжлээд метаверс, техник технологи, сэтгэл зүй гээд салбар салбарын манлай болсон зочин илтгэгчид өөр өөрсдийн өнцөг, туршлага, сэдвээр илтгэлээ танилцууллаа. Энэ дундаас онцлохгүй байхын аргагүй илтгэгч бол Т.Ариун-Эрдэнэ байв. Тэрбээр харааны бэрхшээлтэй хэдий ч энгийн хүний адил ажиллаж, хөдөлмөрлөдөг бөгөөд “Харах боломжгүй байгаа маань миний хувьд бэрхшээл биш зүгээр л аливаа зүйлийг ихэнх хүмүүсийн харж чадахгүй өнцгөөс харуулж өгөх онцлог гэж боддог” гэж хэлсэн үг нь тод үлджээ.
Магадгүй хүйтэн гэж халшрахгүй амралтын өдрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж, бусдын туршлагаас суралцаж, хөгжих гэж ирсэн энэ л залуус маргаашийн нийгмийг илүү дээр түвшинд аваачна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлээд энэхүү сурвалжилгаа дуусгая.

2024 онд Тайваний Боловсролын Яамнаас 13 Монгол оюутанд Тайваний тэтгэлэг олгоно
АУТИЗМТАЙ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТҮҮХЭН ХҮМҮҮС
Альцхаймер өвчний тухай өгүүлэх “ЭЭЖДЭЭ” уран сайхны кино нээлтээ хийлээ
СУДАЛГАА | Ухаалаг утас хүүхдийг илүү ухаалаг болгодоггүй
Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих тухай ХУУЛЬ шаардлагатай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?