HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Эргэн төлөх нөхцөлгүй 99 сая төгрөгийн дэмжлэг олгох стартап улсын уралдааны бүртгэл явагдаж байна

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 08

Шинэ технологи, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох стартап 2024 оны уралдааны бүртгэл 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилж байна.

Улсын уралдаанд шилдэг зургаан залуучуудын багийг сонгон шалгаруулж

1-р байр 1 баг: 20 сая төгрөг

2-р байр 2 баг: 17 сая төгрөг /баг тус бүр/

3-р байр 3 баг: 15 сая төгрөг /баг тус бүр/ санхүүжилт олгоно.

Шилдэг старт ап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх улсын уралдаан нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Залуучуудын стартапуудын өсөлтийг дэмжих зорилготой, оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, менторын тусламжтай сургалтад хамруулж мэргэжлийн зөвлөгөө өгч арга хэмжээ зохион байгуулагддаг.

Улсын уралдааны санаачлагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хамтран зохион байгуулагчаар JCI Монгол ТББ, Стартап Монгол ТББ хамран ажиллаж байна.

Гарааны бизнесээ эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаанд 18-34 насны залуучуудын баг хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилт босгох, бизнес санаагаа олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.

Улсын уралдаанд бүртгүүлэн эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэнээр:

Тусгайлан боловсруулсан хөтөлбөр, сургалтад хамрагдах боломж бүрдэнэ;

Цаашлаад улсын хэмжээнд болон олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах, бизнес санаагаа хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ;

Хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Гарааны бизнес эрхэлж буй залуучууд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл https://forms.gle/74f7BYfceXdBrVgn9 /ЭНД/ дарж, энэ линкээр орж бүргүүлээрэй.

Автобусны 54 буудлыг хяналтын камерт холбов
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Ц.Дэлгэрмаа “Бороо далимдуулж зөндөө уйлсан”
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?