HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

CRYPTOTUUKH | МОНГОЛ ДЭЭЛИЙН СОЁЛ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 02 сарын 15

Удахгүй Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болно. Эдгээр өдрүүдэд бид дээл хувцсаа дээдлэн өмсөж, билэг ерөөлтэй шинэлдэг билээ. Тэгвэл монгол дээлийн соёлын мэдлэгт тань дусал нэмэрлэе.

Монгол оронд нутагладаг 20 орчим ястан нь 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг бөгөөд хүүхэд эрэгтэйчүүдийн дээл хувцас ойролцоо боловч эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай байдаг. Монгол дээл нь сайтар бодож боловсруулсан хийцтэй учраас эсгэсний дараа бараг өөдөс үлддэггүй, эгэл жирийн хэрнээ нарийн эсгүүртэй. 80-90 сантиметр өргөнтэй торго бөсөөр дээл эсгэхэд тухайн хүний өндөр намаас шалтгаалан 4-6 метр торго орно. Дугуй хээтэй торгоны хээг тааруулан эсгэдэг учир арай илүү торго хэрэглэнэ. Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй ба хурган дотортой дээл, өвөлдөө үзүүрсэг буюу цувцаа дээл өмсөнө.

Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дан эмжээр бүхий дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос арай элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. Халх эмэгтэйн дээл нь хурц тод өнгөтэй, урт ханцуйтай, дэргэр мөртэй, дээлэн дээр цэгдэг буюу ууж өмсөж гоёдог. Ууж нь ханцуйгүй бөгөөд энгэр нь голоороо тууш задгай байдаг. Гоёлын ба ажлын гэсэн хоёр янзын ууж байх бөгөөд цээж ууж, урт ууж гэсэн ялгаатай.

Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол хүндэтгэлийн өмсгөл бөгөөд дээлийн өнгөнөөс өөр өнгийн эдээр хийдэг. Эмэгтэйчүүдийн дээлийн өнгийг тухайн бүсгүй хүний намба төрх, нүүр царай, унах морины зүс, тохох эмээлийн өнгө гоёл зэрэгт тохируулан сонгодог байна. Ойрад буюу Баруун монгол эрэгтэйчүүд халх эрэгтэйчүүдийн адил загварын дээл өмсөх боловч өвөлдөө дан цагаан нэхийгээр хийсэн, өнгө татаж гадарлаагүй “дэвэл” хэмээх дээл, өнгө татаж гадарласан “үч” хэмээх нэхий дээл өмсөнө. Харин зундаа бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг. Нэхий дээлд 8 хонины нэхий ордог бол хурган дээлд 30-32 арьс орно. Ишгэн дээлийг хөнгөн хэмээн настайчууд голдуу өмсдөг байжээ. Анчин гөрөөчин хүний дээл нь эртний ойн иргэдээс өвлөсөн ахар хормойт дээл бөгөөд бараг эмжээргүй, цөөн товч шилбэтэй байдаг. Ахар хормойт дээлийг бэл бэнчингүй ядуувтар айлууд хэрэглэх бөгөөд ихэвчлэн ан гөрөөгөөр амь зуудагтай холбоотой ажээ.

Монголчууд дээлийн захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлийн захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэнэ. Дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ. Товчийг үмхэж амандаа зуух буюу хазаж зууваас өнчин өрөөсөн болно гэж үздэг. Дээлэнд малгай гуталд тавьдаг шиг хээ угалз бараг тавьдаггүй. Харин дээлэн дээр өмсөх хантаазанд давхар хошоо, чүдэнзний булан, дэвс хээ тавьдаг. Орчин үед ууж, хантааз, хүрэм хэрэглэх нь багассан ч баяр ёслолын үеэр гоёл болгон хэрэглэх хандлагатай болж байна. Торго хоргойноос гадна нарийн ноосон даавуу, нимгэн савхи, ямааны ноолууран эдээр дээл хийлгэж, цул мөнгөөр урласан товч хадан гоёх болжээ.

Дээлийг эсгэхдээ голлож эсгэх, бөгтөрч эсгэх, зөрүүлдэн эсгэх, эн зэрэгцүүлж эсгэх гэсэн аргуудыг хэрэглэдэг. Монгол дээл хувцсыг оёхдоо нэвтгэлзэх, хөвөрдөх, хөших, логших, хавах, хонин холбоо, хатгах, хэрээ захлах, нөхөх, зүү ороох, загасан нуруу хатгах, эгэлдэрлэх, нэхэх, шидэх, хагас логших, туулай харайлгах, ширэх, эргүүлж оёх, даруулж оёх,  задгайлж оёх, холбоо оёх, даруулж нөхөх, хөрөө гаргах, нуруу гаргах, нааж оёх зэрэг оёдлын аргуудыг хэрэглэдэг.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Төрийн айлчлалтай холбоотойгоор зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Биберийн гэр бүл хүүхдийнхээ нэр болон хүйсийг зарлав уу
ОХУ нь шинэ цөмийн хөдөлгүүртэй “9M730 Burevestnik” крүүз пуужинг амжилттай туршжээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи улстай хамтран ажиллана
2024 Оны хамгийн шилдэг таван кино цуврал
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?