Реппер Drake NBA-ийн Toronto Raptors болон New York Knicks багийн тоглолтын үеэр нэгэн ээж, хүү хоёрт гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 17-нд болсон OVO Night арга хэмжээний үеэр Mackenzie гэх эмэгтэй болон түүний хүүд 100 мянган ам.доллар мөн Raptors багийн дараагийн тоглолтыг талбайн хажуугаас үзэх хоёр тасалбар бэлэглэсэн байна.
Ташрамд дурдахад, Drake шүтэн бишрэгчдэдээ ийнхүү гэнэтийн бэлэг барьж буй нь анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь ч их хэмжээний мөнгө бэлэглэж байсан удаатай.
