HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 01

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Урчуудын эвлэлийн шагналт, чөлөөт уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Журааны ертөнц” уран баримлын анхны бие даасан үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нээлтийн үеэр хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлийг туурвигч Н.Лхагвасүрэн нь бидний нэгэн адил нүүдэлчин монголчуудын ой санамж, өв уламжлалыг тээж яваа орчин үеийн нүүдэлчин билээ. Түүний зэрэгцээ тэрбээр аливаа шинэлэг санаа, хандлага үзлийг эрэн хайж, эргэлтгүй бэдэрч, зогсолтгүй хөдөлмөрлөж, хувьсан өөрчлөгдөн байдаг оюун санааны нүүдэлчин юм” хэмээн тодотгосон юм.  

Уран бүтээлч Н.Лхагвасүрэн долоон жилийн хугацаанд цутгуурын аргыг ашиглан хүрлээр хийсэн 30-иад бүтээлээ дэлгэсэн байв. Тэрбээр анх баримал барих санаагаа өөрийн Чико нэртэй нохойгоо харж байхдаа төрсөн аж. Тэр цагаас хойш баримлын төрөл рүү эргэлт буцалтгүй орсон байна. Өөрөөр хэлбэл, баримал түүний бүхий л зүрх сэтгэлийг автуулсан бөгөөд цаг хугацаа, үнэ өртөг ихээр шаарддаг хэдий ч тэрбээр дараа дараагийн бүтээлүүддээ хэдийнэ орсон гэж уран бүтээлч маань нээлтийн үеэрх сэтгэгдэлдээ дурдсан юм.  

Тэрбээр үзэсгэлэнгээ “Журааны ертөнц” хэмээн нэрлэсэн нь ямар нэг онцгой, сонин содон санаа агуулаагүй, түүний багад дууддаг байсан гэрийнхнийх нь нэр аж. Түүний үзэсгэлэнг “Айлаас эрэхээр авдраа уудал” үндэсний уран бүтээлчдийг дэмжих төслийнхөн дэмжиж ажилласан ба тус албан бус нэгдлийнхэн мөн ялгаагүй анхны ажлаараа үзэгчдэдээ “дүн”-гээ тавиулж буй нь энэ юм.

Тус үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг гүйцэтгэж байна
ФОТО | Титаник кинонд Жак, Рөүз хоёрын налдаг хашлага алдагджээ
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна
УИХ | Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Танд хэрэгтэй | Маргааш зам хаах байршил
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?