HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Манай улс иж бүрэн бүрэн тоноглогдсон явуулын гурван авто лабораторитой боллоо

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 04

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. (09 сарын 03)

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбар дахь нягт хамтын ажиллагааны талаар дурдаж, манай улсын эрүүл мэндийн салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас үнэтэй хувь нэмэр оруулж, нэн чухал дэмжлэг, туслалцааг тухай бүрт үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эл хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов.

Нэн ялангуяа лабораторийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр бүрэн тоноглогдсон биоаюулгүй байдлын II, III зэрэглэлийн явуулын лабораторийг тоног төхөөрөмжийн хамтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон зарим салбар төвүүдэд дэмжлэг болгон хангасан нь КОВИД-19 цар тахлын үед хилийн нэвтрэх цэгт хяналт, тандалт хийх, хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.

Энэ удаад ОХУ-ын Төрийн тэргүүний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр дээрх хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, Ерөнхий эрүүл ахуйч эмч А.Ю.Попова Сайд Т.Мөнхсайханд хандан сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Тэрбээр манай улсад ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд зоонозын халдварт өвчнүүдийн лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашины түлхүүрийг гардуулан өгснөөр уулзалт өндөрлөв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Үндэсний брэнд “Lazy Bag” Ж.Очир-Эрдэнэ хүүгийн хандивын аянд нэгдлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо
Чингэлтэй дүүрэгт босож буй бүтээн байгуулалтууд
Сар шинийг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?