BLACKPINK хамтлагийн гишүүн Женни Netflix-ийн шинэ “Steps” анимэйшний “Someone to Hold” дууг дуулсан талаар түүний агентлаг OA Entertainment баасан гарагт мэдээллээ.
Энэ нь дуучин, рэппер Женнигийн анимэйшний дуу бүтээхэд оролцсон анхны тохиолдол юм. Тэрбээр уг ажлаас ихээхэн таашаал авч, сайхан сэтгэлтэй, сонирхолтой дүрүүдийн ертөнцийн нэг хэсэг болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
“Someone to Hold” дуу албан ёсоор цацагдахаасаа өмнө Hollywood Music in Media Awards наадмын “Анимэйшний дуу” төрөлд нэр дэвшээд байна.
“Steps” анимэйшн арваннэгдүгээр сарын 20-нд Netflix-д нээлтээ хийнэ.
