HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Говийн бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлд хамтран ажиллана

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 27

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нар Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар (DRRAA)-ын удирдлага, төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.27/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар говийн бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх буюу хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн судалгааны дүн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажилласан хамтарсан багийн тайлан, 2025-2029 онд талууд хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэв.

Тайландын мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн 10 жилийн цаг уурын өгөгдөлд тулгуурлан хийсэн урьдчилсан судалгааны үр дүн, орон нутгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд ашиглаж буй арга зүй, техник, тоног төхөөрөмжид хийсэн нарийвчилсан үнэлгээний дагуу:

Одоо хэрэглэж буй пуужин, газрын генератор зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх,

Үүлэнд нөлөөлөх давтамжийг нэмэгдүүлэх,

Бага оврын онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан үүлний дотор урвалж бодис, давс цацах аргыг нэвтрүүлэх,

Орон нутгийн түвшинд хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлага зохион байгуулах,Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг ажлыг ирэх 5 жилийн хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар манай улс газрын суурин генераторгүй. Тайландын талаас хамтын ажиллагааны хүрээнд газрын суурин генераторын технологийг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэхээ илэрхийллээ.

Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар (DRRAA) нь 30 нисэх онгоцтой бөгөөд жилд 6000 орчим нислэг үйлдэж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг явуулдаг байна.

Нийтэлсэн: БОУАӨЯ

ГХЯ: Суданаас хоёр монгол иргэнийг өнөөдөр аюулгүй газарт хүргэнэ
Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна
Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана
СОНГУУЛЬ 2024 | АН-аас УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?