HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол-Британийн парламентын хамтын ажиллагааны уулзалт боллоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 25

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон УИХ-ын гишүүн, тус  байнгын хорооны гишүүн Ч.Анар, С.Цэнгүүн нар өнөөдөр (2025.06.24) Британийн парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал  хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийтийн засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд D-Parliament.mn цахим платформ, D.Petition, Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг 2022 оноос нэвтрүүлсэн нь ардчилал хөгжсөн улсуудын жишигт нийцэж, иргэд, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлсэн талаар танилцууллаа.

Цаг тутамд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй цахим эриний хөгжилд нийцүүлж салбарын суурь хуулиудыг батлуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цахим болон кибер аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд бодлогын түвшинд ажиллаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хиймэл дагуулын ашиглалтын хурдасгуур төвийн удирдлагуудтай хамтарч хиймэл дагуул хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд энэ хүрээндМонгол Улс Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор байгуулж, цогцолборыг түшиглэн хиймэл дагуул хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломж байгаа талаар дурдлаа.

Британийн Парламент дахь Олон улсын Парламентын холбооны төлөөлөгчдийн зүгээс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурласан Монгол, Британийн уламжлалт найрсаг харилцаа нь улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин, уул уурхай зэрэг салбаруудад эрчимтэй тэлж байгааг тэмдэглэхэд нэн таатай байгаагаа илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Byredo брэнд “The Horse That Leads Us Home” нэртэй шинэ кампанит ажлаа танилцууллаа
Ази, Номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Ирэх даваа гарагаас скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар дэд ажлын хэсэг хуралдлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?