HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

COP17 | Газрын доройтол, ган гачигтай тэмцэх бодит шийдлүүдийг хэлэлцэж шийдвэрт хүрнэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 08 сарын 26

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д тус конвенцын 197 Талын төлөөлөгчид оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг хэрэгжүүлэх шийдлүүдийг хэлэлцэнэ.

Агуулга
  • Монголын бэлчээрт дэлхийн анхаарлыг хандуулна
  • Санхүүжилт, технологи, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ

Тус хуралд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, малчид болон жижиг тариалан эрхлэгчид оролцох юм.

Дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөөд байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэл, усны хүртээмж, иргэдийн амьжиргаа болон эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос мэдээллээ.

Газрын доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Иргэд амьжиргаагаа алдах, албадан шилжин суурьших, хомс нөөцийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэхэд хүргэж, улмаар хүн ам болон үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг байна.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад:

“Газар бол хүнсний аюулгүй байдал, ус, амьжиргаа, тогтвортой байдлын суурь болсон бидний хамгийн чухал дэд бүтэц. Газар доройтоход хүмүүс амьжиргаагаа алдаж, албадан нүүхэд хүрч, хомс нөөцийн төлөөх өрсөлдөөн нэмэгддэг. Тиймээс ‘Газраа сэргээе, итгэл найдвараа бадраая’ уриа нь зөвхөн байгаль орчны бус, хөгжил, тэсвэржилтийн зорилт юм” гэв.

Тэрбээр мөн доройтсон газар, хөрсийг нөхөн сэргээх, газар болон усны харилцан уялдааг бэхжүүлэх чиглэлээр бодитоор хэрэгжүүлж, хөрөнгө оруулах боломжтой шийдлүүдийг COP17-оос гаргах шаардлагатайг онцолсон байна.

Монголын бэлчээрт дэлхийн анхаарлыг хандуулна

1.56 сая ам дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй Монгол Улс цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртсөн орнуудын нэг бөгөөд нийт газар нутгийнх нь бараг 77 хувь доройтсон гэж мэдээлжээ.

COP17-ыг Улаанбаатар хотод зохион байгуулж буй нь хуурай бүс нутгийн газрыг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, экосистемийг хамгаалах асуудалд олон улсын анхаарлыг хандуулах ач холбогдолтой.

Мөн энэ жил Монгол Улсын санаачилсан НҮБ-ын “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил–2026” тохиож байна. Иймээс бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хамгааллыг эрчимжүүлэхийн зэрэгцээ амьжиргаа нь бэлчээрээс шууд хамаардаг малчдын асуудал COP17-ын гол сэдвүүдийн нэг болж байна.

Бэлчээр дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, 500 сая орчим хүний амьжиргааг шууд тэтгэдэг. Түүнчлэн дэлхийн хүн амын шим тэжээлийн хэрэгцээний зургааны нэгийг хангадаг ч хамгийн бага анхаарал хандуулж ирсэн, доройтол нь нэмэгдэж буй экосистемүүдийн нэг хэвээр байна.

Санхүүжилт, технологи, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ

Хоёр долоо хоног үргэлжлэх хурлын үеэр сайд нарын түвшний яриа хэлэлцээ, олон талт оролцогчдын форум болон сэдэвчилсэн уулзалтууд болно. Эдгээрээр:

  • шинжлэх ухаан, бодлогын уялдаа;
  • инновац, практик шийдэл;
  • арга хэрэгсэл, технологи;
  • санхүүжилт;
  • ус, гангийн тэсвэржилт;
  • хүнсний тогтолцоо;
  • хөрсний эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улс COP17-ын хүрээнд газрын нөхөн сэргээлтийг иргэдийн амьжиргаа, хөдөөгийн хөгжилтэй уялдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний санаачилгуудаа мөн танилцуулж байна. Үүнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн багтаж буй.

Түүнчлэн “Youth4Land” үндэсний форумаар дамжуулан залуучуудын оролцоог нэмэгдүүлж, UNCCD-ийн “Business4Land” санаачилгын хүрээнд газрын тогтвортой менежментэд дотоодын хувийн хэвшлийг татан оролцуулж байна.

Эх сурвалж: UNCCD

ЦАГ АГААР | Өнөөдрөөс нийт нутгаар дулаарна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Гал түймрийн дуудлага 13.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?