HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурал ач холбогдол өгч, онцгойлон чухалчилдагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Тэрбээр, манай улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн дэмжихэд Япон Улсын Засгийн газар, Японы ард иргэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархалтай байдгаа илэрхийлэв.

Түүнчлэн шинээр бүрэлдсэн парламентын баримталж буй стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогын талаар танилцууллаа. Монгол Улсад 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал зохион байгуулагдах бөгөөд УИХ-аас Олон Улсын Парламентын Холбооны Тогтвортой хөгжлийн байнгын хорооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаарх зөвлөх байгууллага байгуулах санаачилга дэвшүүлэхээр ажиллаж буй учраас уг санаачилгыг Японы парламент идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. 

Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширо Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ард иргэдийн ойр дотно нөхөрлөлийг улам бүр хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс, Япон Улс бол эдийн засаг, дипломат, аюулгүй байдлын салбарт нэгдмэл эрх ашгийг эрмэлздэг бөгөөд тус уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хүнд суртал, чирэгдэл учруулсан найман дүрэм, журмыг хянав
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс
Бичил тохижилт, бүтээн байгуулалтын ажил дууслаа
Хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо
BLACKPINK хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн аялан тоглолтоо хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?