HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

МАН-ын бүлэг завсарлага авах хугацааг сунгав

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 08 сарын 28

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан / 2024.08.26/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул тус намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийг эргэн нягталж, бүлэг байр сууриа нэгтгэхийн тулд завсарлага авсан.

Нэгд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд заасан төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудад бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн дахин хэлэлцэхийн тулд завсарлагаа үргэлжлүүлэн авч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёрт, Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тухайн жилийн төсвийн төслийг  жил бүрийн 10 дугаар сарын 1-нд УИХ-д өргөн барихаар өөрчилсөн. Гэвч бүлгийн гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй заалтаараа буюу 9 дүгээр сарын 1-ний дотор  өргөн мэдүүлж байхыг олонх нь дэмжиж, хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргах, олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг үлдээх хэрэгтэй юм.

Гуравт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй гэсэн зүйл, заалтыг эргэн харах зүйтэй байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж заасан байна.

Хэрвээ тендер шалгаруулах арга хэмжээ эхэлсэн тохиолдолд УИХ түүний өртөг, санхүүжилтийг шахагдан  батлахаас өөр аргагүй болно. Мөн хууль зүйн хувьд зарим нэр томьёог жигдлэх, тодорхой болгох шаардлага байна. Ер нь тодорхой төсөлд зориулж Тендерийн тухай хуулийг өөрчлөх бус томоохон төсөл, хөтөлбөрийг саадгүй, хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзээд хууль санаачлагчдад буцаах шийдэл гаргалаа. Энэхүү хуультай хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. 2023 онд Концессын тухай хууль хүчингүй болсон ч зарим заалтыг дахин ашиглаж, төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй дагалдах гэрээ байгуулахаар заасан нь холбогдох хууль, тогтоомжуудтай нийцэхгүй байна гэж үзсэн учраас тус хуулийн төслийг буцаахаар санал нэгдлээ.

Ингээд УИХ-ын даргаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай учраас нэг хоногийн хугацаатай завсарлага авахыг хүсч байна гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу мягмар гарагийн 10 цаг хүртэл завсарлага авах хугацааг сунгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn

Нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллыг орон сууцжуулах байршлууд
Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно
ЭРҮҮЛ МЭНД | Ойрын хараа муудах шалтгаан, урьдчилан сэргийлэлт
СПОРТ | ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД БУРИАДААС 11 МЕДАЛЬ ХҮРТЭВ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?