HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 08 сарын 18

ХасБанк олон улсын дэвшилтэт төлбөрийн систем болох Apple Pay-ийг албан ёсоор нэвтрүүлж, Visa карт эзэмшигч харилцагчдадаа iPhone, Apple Watch зэрэг төхөөрөмжөөрөө хялбар, хурдан бөгөөд аюулгүй төлбөр тооцоо хийх боломжийг олгож байна.

Харилцагч та ХасБанкны бүх төрлийн биет болон виртуал картаа Apple Pay-д холбосноор карт болон бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй бөгөөд ердөө өөрийн iPhone эсвэл Apple Watch төхөөрөмжийг төлбөрийн терминалд ойртуулж, Face ID эсвэл Touch ID-аар баталгаажуулан агшин зуурт гүйлгээгээ хийх боломжтой.

Apple Pay-ийн гол давуу талууд:

Нууцлал, аюулгүй байдал: Apple Pay нь таны картын бодит дугаар, PIN кодыг төхөөрөмж болон Apple-ийн серверт хадгалдаггүй. Гүйлгээ тутамд дахин давтагдашгүй дижитал код (token) ашиглагддаг тул хувийн болон санхүүгийн мэдээлэл тань бүрэн хамгаалагдана.

Илүү хурдан, илүү хялбар: Төлбөр тооцоог NFC технологиор агшин зуурт хийх ба картынхаа PIN кодыг терминал дээр ахин дахин хийх шаардлагагүй.

Дэлхий даяар ашиглах боломж: Гадаад, дотоодын хаана ч Apple Pay тэмдэглэгээ бүхий терминал, ПОС машин дээр саадгүй ажиллана.

Хэрхэн холбох вэ?

XacBank апп-ынхаа InstaXPay сонголтоор нэвтэрч, Apple Pay баннер дээр даран, өөрийн Visa картын доор байрлах  Add to Apple Wallet  товчийг дарж холбоно.

Хэрэв та ХасБанкны Visa картгүй бол виртуал Visa картыг тэр дороо нээлгэж, Apple Pay-д шууд холбон ашиглах бүрэн боломжтой.

Та яг одоо iPhone эсвэл Apple Watch төхөөрөмж дээрээ ХасБанкны Visa картаа холбож, дижитал төлбөр тооцооны шинэ эрин үед нэгдээрэй.

Tips & Tricks | Инстаграмдаа хэдэн цагт пост хийвэл зохимжтой вэ
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040”уралдааны шилдгүүд тодорлоо
Таны аюулгүй байдал-таны гарт
K-pop хамтлаг NewJeans агентлагийнхаа эсрэг шүүхийн маргаанд ялагдлаа
БОРООНЫ ҮНЭР ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?