HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛУУД ХӨНДӨГДӨВ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 08 сарын 20

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Улаанбаатар хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар улс орнуудын Засгийн газрын төлөөллөөс гадна эрдэмтэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, малчид, тариаланчид, уугуул иргэд зэрэг олон талын төлөөлөл Цэнхэр болон Ногоон бүсэд зохион байгуулагдаж буй хэлэлцүүлгүүдэд оролцож буй.

Агуулга
  • ГАЗРЫН ДОРОЙТОЛ ЗӨВХӨН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ БИШ
  • МОНГОЛ УЛС ГУРВАН САНААЧИЛГА ДЭВШҮҮЛЖ БАЙНА
  • САНХҮҮЖИЛТ ГОЛ СОРИЛТЫН НЭГ ХЭВЭЭР
  • COP17-ООС ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Хурлын эхний өдрүүдийн хэлэлцүүлгүүдээс харахад газрын доройтолтой тэмцэхэд шинэ зорилт, амлалт дэвшүүлэхээс гадна өмнө тохирсон бодлого, санхүүжилтийг хэрхэн бодит ажил болгох вэ гэдэг асуудал гол байр суурь эзэлж байна.

ГАЗРЫН ДОРОЙТОЛ ЗӨВХӨН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ БИШ

COP17-ын хэлэлцүүлгүүд цөлжилт, газрын доройтлыг зөвхөн байгаль орчны хүрээнд авч үзэхгүй байгаа бөгөөд газрын доройтол, ган нь ус, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, биологийн олон янз байдал, эдийн засагтай харилцан хамааралтайг оролцогчид хэлэлцэж байна. Ялангуяа бодлогын шийдвэрт газрын доройтлын үр дагаврыг шууд мэдэрдэг малчид, тариаланчид, уугуул иргэд болон орон нутгийн иргэдийн оролцоог хангах шаардлагатай гэсэн байр суурь олон хэлэлцүүлэгт хөндөгдөв.

Үүний зэрэгцээ гаргах шийдвэр нь шинжлэх ухааны үндэслэлтэй, өгөгдөлд суурилсан байх, санхүүжилтийн үр дүнг хэмжих боломжтой байх шаардлагыг оролцогчид тавьж байна.

МОНГОЛ УЛС ГУРВАН САНААЧИЛГА ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Зохион байгуулагч Монгол Улс COP17-д “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга;
  • Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга;
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга гэсэн гурван чиглэлийг дэвшүүлж байна.

Мөн Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон газрын доройтол, бэлчээрийн менежменттэй холбоотой туршлагууд зарим хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан. Гэхдээ COP17-ын үр дүнг эдгээр санаачилга хэр хэмжээнд олон улсын дэмжлэг авч, цаашид ямар бодит ажил, санхүүжилттэй холбогдохоос харж болох юм.

САНХҮҮЖИЛТ ГОЛ СОРИЛТЫН НЭГ ХЭВЭЭР

Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө болон одоо байгаа санхүүжилтийн хооронд ихээхэн зөрүү байгааг COP17-ын үеэр хөндөж байна. Тиймээс зөвхөн төр, олон улсын байгууллагын санхүүжилтэд найдах бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, байгаа хөрөнгийг хэмжигдэхүйц үр дүнтэй төсөлд чиглүүлэх асуудал хэлэлцүүлгийн нэг гол сэдэв болж байна.

COP17-ООС ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Хоёр жилийн өмнө Саудын Арабт болсон COP16-аар гангийн асуудлаарх хэлэлцээг бүрэн эцэслэж чадаагүй. Тиймээс уг асуудал Улаанбаатарын COP17-ын чухал хэлэлцээний нэг хэвээр байгаа юм. Хурлын эхний өдрүүдэд оролцогчдын илэрхийлж буй байр сууриас харахад санхүүжилтийг нэмэгдүүлэхээс гадна түүний үр дүнг хэмжих, шинжлэх ухааны өгөгдлийг бодлогод ашиглах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, өмнөх амлалтуудыг хэрэгжүүлэх шаардлагад анхаарч байна.

Гэхдээ COP17 дөнгөж эхэлж байгаа тул хурлыг “шийдлийн COP” болсон эсэхийг одоо дүгнэхэд эрт. Улаанбаатарт өрнөж буй хэлэлцээний үр дүнд талууд ямар шийдвэрт хүрэх, санхүүжилт болон хэрэгжилтийн талаар ямар тодорхой үүрэг амлалт авах нь хурлын үлдсэн өдрүүдэд тодорхой болох учир үзэгч, уншигч та бүхэн анхааралтай байна биз ээ…

Он гарснаас хойш унадаг дугуйн 16 осол бүртгэгдэв
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн ХУВААРЬ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хоорондоо адилхан харагддаг АЛДАРТНУУД
Ухаалаг утасны хэт хамаарлаас холдуулах “Барби” брэндийн утас
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?