HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Шинээр гаргасан Мэрилин Монро барбиг 81 ам.доллараар худалдаанд гаргалаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 08 сарын 25

Холливудын алтан үеийн бэлгэ тэмдэг Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Mattel компани түүний дүр төрхөөс сэдэвлэсэн шинэ Barbie Signature Marilyn Monroe цуглуулгын хүүхэлдэйг худалдаанд гаргалаа. Шинэ загвар 2026 оны наймдугаар сарын 18-наас худалдаалагдаж эхэлсэн бөгөөд АНУ дахь үнэ нь 81 ам.доллар байна.

Шинэ Barbie-г Монрогийн хамгийн алдартай кино дүр төрхийн нэг болох 1953 оны “Gentlemen Prefer Blondes”киноны “Diamonds Are a Girl’s Best Friend” үзүүлбэрээс сэдэвлэн бүтээжээ. Хүүхэлдэй тод ягаан даашинз, ардаа том зангилаатай загвар, урт бээлий болон очир эрдэнийн хэв маягтай гоёл чимэглэлээр Монрогийн тухайн үеийн төрхийг дахин бүтээсэн байна.

Загварыг Mattel болон The Estate of Marilyn Monroe LLC хамтран боловсруулжээ. Mattel-ийн тайлбарласнаар энэ удаагийн бүтээлээр Монрог зөвхөн загвар, киноны бэлгэ тэмдэг төдийгүй өөрийн продакшн компаниа байгуулсан продюсер, бизнес эрхлэгч, тухайн үеийн хэвшмэл ойлголтыг эвдсэн уран бүтээлч гэдгээр нь хүндэтгэхийг зорьсон байна.

Mattel Мэрилин Монрогийн дүр төрхийг Barbie болгон бүтээж байгаа нь анхны тохиолдол биш. Анхны Marilyn Monroe Barbie цуврал 1997 онд гарч, нэг дор гурван хувилбар худалдаанд гарч байжээ. Тухайлбал, 1955 оны The Seven Year Itch киноны алдарт цагаан даашинзтай төрх болон Gentlemen Prefer Blondes киноны ягаан, улаан даашинзтай төрхүүдийг Barbie болгон бүтээсэн байна.

Үүний дараа 2001 онд Timeless Treasures цувралын Marilyn Monroe, 2002 онд How to Marry a Millionaire киноноос сэдэвлэсэн хувилбар, 2009 онд дахин нэг Marilyn Monroe Barbie гарчээ. Ингэснээр 1997-2009 оны хооронд нийт зургаан өөр Marilyn Monroe Barbie бүтээгдсэн бөгөөд 2026 оны шинэ Signature хувилбар нь түүний дүрээр бүтээсэн долоо дахь Barbie болж байна.

Мэрилин Монро буюу Норма Жин Мортенсон 1926 оны зургаадугаар сарын 1-нд төрсөн. Богино хугацааны кино карьерынхаа туршид тэрээр Холливудын хамгийн танигдсан жүжигчдийн нэг болж, түүний цагаан даашинз, платинум шаргал үс, улаан уруул болон ягаан даашинзтай дүр төрх өнөөдөр ч поп соёлын бэлгэ тэмдэг хэвээр байна.

Түүний 100 жилийн ойд зориулсан шинэ Barbie нь хүүхдийн тоглоомоос илүүтэй цуглуулгын зориулалттай Signature загвар бөгөөд тусгай савлагаа, хүүхэлдэйний суурь болон жинхэнэ бүтээгдэхүүн болохыг баталгаажуулах гэрчилгээтэй худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Mattel, Variety, People

ТАНИЛЦ: Маргааш замын хөдөлгөөн хязгаарлах байршлууд
Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ
АНХААР | Улаан бурхан өвчнөөс сэргийлье
Ихэнх мэдээ уншигчид хиймэл оюун ухааны нөлөөгөөр сэтгүүлчдэд итгэхээ больж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлогын нэгдсэн чиглэлийг тодорхойлох “Хүртээмж ба тэгш оролцоо” -ны бодлогын хороог байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?