HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

Испанийн Прадо музей Караважогийн алдагдсан бүтээлийг олжээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 08

Испанийн Прадо музей энэ даваа гарагт нэгэн мэдэгдэл гаргасан нь 2021 онд Мадрид хотод дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байсан уран зураг нь үнэн хэрэгтээ Италийн барокко урлагийн мастер Микеланджело Мериси да Караважогийн бүтээл болохыг баталж, алдагдсан байсан гэжээ. Мөн мэдэгдэлдээ “Ecce Homo” (Латин хэлээр “Хүнийг харагтун”) нэртэй уг бүтээлийг зургийн эзэнтэй нь тохиролцсоны дагуу тавдугаар сарын 27-ноос аравдугаар сар хүртэл тусгай үзэсгэлэн болгон дэлгэнэ гэв.

“Энэхүү гайхамшигт уран зураг нь гурван жилийн өмнө дуудлага худалдаагаар дахин гарч ирснээсээ хойш урлагийн түүхэн дэх хамгийн агуу нээлтүүдийн нэг болж байна” гэж музейгээс мэдээллээ. Мөн “Бидний хувьд Караважогийн энэхүү шинэ бүтээлийг олон нийт болон шүүмжлэгчдэд толилуулж байгаадаа баяртай байна” гэжээ.

Италийн агуу зураачийн 1605-1609 онд зурсан эл зураг нэгэн цагт Испанийн IV Филипийн хувийн цуглуулгад багтсан гэж үздэг. Мөн Караважогийн одоог хүртэл мэдэгдэж байгаа 60 орчим бүтээлүүдийн хамгийн үнэ цэнтэй зураг нь юм.

2022 оны дөрөвдүгээр сард Испанийн эрх баригчид 17-р зууны Испани зураач Хосе де Риберагийн шавьтай холбоотой бүтээлийн дуудлага худалдааг зогсоосон. Музей нь засгийн газарт Каравагжо байж магадгүй гэж мэдэгдсэний дараа тэд мөн экспортод хориг тавьсан. Уг зургийг дуудлага худалдаагаар 1500 евро буюу 1600 ам.доллараар зарах ёстой байв.

Зотон дээр тосон зурсан уг бүтээлд Есүс Христийг цовдлогдохоосоо өмнө олон түмэнд толилуулж буй Эцче Хомогийн Библийн хэсгийг дүрсэлжээ. Зургийн хэмжээ нь 111х86 сантиметр юм.

Хэдийгээр одоо хувийн өмчид байгаа ч засгийн газрын зөвшөөрөлгүйгээр уг зургийг Испаниас гаргахыг хориглосон байна.

Прадо 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн уг бүтээлийг мэргэжилтнүүдтэй хамтран Колнаги арт галерейн хамгаалалтад авсан. Мөн зургийг Мадридын бүс нутгийн засгийн газрын мэргэжилтнүүдийн хяналтан дор мэргэжилтэн Андреа Циприани болон түүний багийнхан сэргээн засварлажээ.

Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ
ӨДӨР БҮР УНШЪЯ | Т.Бум-Эрдэнийн “Хоолны ширээ” өгүүллэг
Маргааш тохиох Бурхан багшийн их дүйчин өдрийн тухай
Суки Уотерхаус бие давхар болсноо зарлалаа
Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?