HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
13 ШАЛТГААН

Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 10 сарын 13

Сургамжит өгүүллэг:

Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм. Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд. Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана.

Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр. Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм. Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг.

Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц. Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла. Бусдаас өөрийгөө онцгой гэж хэзээч битгий бод, ээж чинь чамайг эвэр, сүүлтэй төрүүлээгүй билээ. Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло.

Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ. Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ. Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй. Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй. Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам. Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул.

Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна. Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай. Олсон цагтаа бүхнээ зориул. Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай.

Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай. Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа. Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр. Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь. Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй. Эвийг дандаа хичээ, эх орноо үргэлж хайрла!

ЕВРЕЙЧҮҮДИЙН ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ 10 ЗАРЧИМ
Далд нуугдсан “ТРАУМА ба СЭТГЭЛИЙН ШАРХ” – аа олж илрүүлэхэд туслах подкаст 
13 ШАЛТГААН | Яагаад бид ганцаараа байхдаа тайвширдаг вэ
ЭРЭГТЭЙ ХҮН “ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ” ЧАДВАРАА ХЭЗЭЭ АЛДДАГ ВЭ?
ХҮНИЙ БИЕД 21.00-05.00 ЦАГИЙН ХООРОНД ЯМАР ПРОЦЕСС ӨРНӨДӨГ ВЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?