HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
13 ШАЛТГААН

ХҮНИЙ БИЕД 21.00-05.00 ЦАГИЙН ХООРОНД ЯМАР ПРОЦЕСС ӨРНӨДӨГ ВЭ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 05

Хүний бие махбодийг машинтай харьцуулбал 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Машинд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд техникийн үйлчилгээ үзүүлдэг бол хүний бие унтаж амарснаар тус үйлчилгээг авдаг. Бие махбодь унтаж амрах хугацаанд өөрөө өөрийгөө сэргээн, эрх хүчээ нөхдөг. Нойр нь ой тогтоолт, ямарваа нэгэн зүйлийг хүлээн авах чадамжийг дээшлүүлэхээс гадна тухайн өдрийн турш эрч хүчтэй байж, бие махбодийн цэвэрлэх үйл ажиллагааг давхар дэмждэг. Унтаж амрахад хугацаа болон орчин маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол сайн унтаж амрах юм. Тухайлбал:

  • Оройн 21.00 – 00  – хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс явагддаг ба тунгалгийн системийн үйл ажиллагаа эрчимтэйгээр явагдаж, дархлааны систем сайжирдаг.
  • Оройн 23:00 – 1.00– цагийн хооронд элэгний үйл ажиллагаа явагдаж, элэг үр дүнтэйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэж байдаг. Тухайн үед эсийн өсөлт 8 дахин хурдан явагдсанаар арьсны эсийн нөхөн төлжих чадвар эрчимтэйгээр явагддаг.
  • Шөнө дундаас – 4.00–  Ясны чөмөг цусны улаан эсийг үйлдвэрлэдэг.
  • 00.00 – 3.00: – Цөсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг.
  • 00.00 – 5.00: – Уушиг нь өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр явуулдаг.

Нойргүйдлийн шинж тэмдэг 

Нэг ба түүнээс дээш сарын хугацаанд долоо хоногт 6– аас бага цагаар унтах, унтахын өмнө 30 минут ба түүнээс дээш хугацаа зарцуулах нь нойргүйдлийн түгээмэл шинж тэмдгүүд юм. Мөн шөнийн цагаар сэрүүн унтах, сэрэх, өглөө нойрмог байдалтай байх, өдрийн цагаар ядрах, нойр хүрэх, цухалдангуй байх, сэтгэл зовних, сэтгэл гутралд орох, төвлөрөхөд хүнд байх, ой тогтоолт муудах, толгой өвдөх, дотор эрхтэн зовиурлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрэв нойргүйдэл өдөр тутмын ажилд сөргөөр нөлөөлж байгаа тохиолдолд зайлшгүй эмчид хандан шалтгаан болон эмчилгээг тодорхойлох хэрэгтэй.

Нойрсох зуршлын талаар танд өгөх зөвлөмж: 

Шөнө:

  1. Унтлагын өрөө тухтайгаас гадна нам гүм байх нь чухал. Унтлагын өрөөнд зурагт үзэхгүй байх. Зурагт унтах цагийг хойшлуулах шалтгаан болохоос гадна нойрны мөчлөгийг өөрчилдөг сөрөг талтай. Зурагтаа асаалттай унтах нь маш муу зуршил. Хүний бие махбодь зурагтны гэрлийг хүлээн авснаар сэрэх дохиог үүсгэдэг.
  2. Тодорхой цагт унтаж хэвших. Амралтын өдөр болон баяр наадам тохиолдсон ч өдөр болгон тогтсон цагт босох. Тогтсон цагт унтаж босох нь биологийн цагийг тэнцвэржүүлдэг учир бие физиологийн хувьд ядрах нь харьцангуй бага байдаг.
  3. Унтахын өмнө их хэмжээгээр шингэн зүйл уух, идэхгүй байх.
  4. Хэрэв унтахаар хэвтсэнээс хойш 20 – 30 минутын дотор унтахгүй бол босож өөр өрөөнд орж нам гүм орчинд ном унших. Энэ хугацаанд зурагт үзэх, компьютер болон утсаа оролдохгүйг хичээх. Ядарсэн үедээ эргээд орондоо орж унтах хэрэгтэй. Цаг руу аль болох харахгүйг хичээх хэрэгтэйг анхаарна уу. Өглөө босох хүртэл хэдэн цаг үлдсэн бол яавал хурдан унтах вэ гэж бодох нь цухалдах шалтгаан болдог.

Өдөр:

  1. Кофейн нь нойрмоглохоос урьдчилан сэргийлдэг. Гэхдээ кофег өдрийн 12 цагаас өмнө уухыг хичээнэ үү.
  2. Унтахын өмнө тамхи татах, спиртний төрлийн ундааг хэрэглэхгүй байх.
  3. Тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь бөх нойртой байхад тусалдаг хэдий ч унтахын өмнө дасгал хийхгүй байх. Ингэснээр биеийн температур нэмэгдэж, сэрүүн байх үндэс болдог.
  4. Өдрийн цагаар ажлын өрөө болон ширээний эргэн тойронд гэрэл сайтай байх. Унтахын өмнө хэт их гэрэлтэй орчинд байх нь нойр хулжих шалтгаан болдог учир 3-4 цагийн өмнө буюу унтахын өмнө шар эсвэл улбар шар өнгийн гэрэлтэй орчинд байх нь амархан нойр хүргэдэг.

Хэрэв танд унтахад хүндрэлтэй байдаг бол дээрх зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд унтахад хүндрэлтэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.

ЭХ СУРВАЛЖ – ОНОШМЕД ЭМНЭЛЭГ

Сэтгэл гутралтайгаа тэмцэхэд туслах АРВАН ЗӨВЛӨГӨӨ
ЕВРЕЙЧҮҮДИЙН ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ 10 ЗАРЧИМ
13 REASONS WHY | Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх аргууд
Сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэр, үйлдлүүд ихэнхи тохиолдолд алдаатай байдаг
Агаарын бохирдол нь амиа хорлох оролдлогыг 50 хувиар нэмэгдүүлдэг гэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?