HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Төрийн байгууллагууд 2020 оноос хойш 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн шатахуунд зарцуулсан”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 04 сарын 07

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн танилцуулах чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Өлзийхүүгийн Шижирийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хонь хурга нийлчихсэн юм шиг холион бантан болсон Засгийн газрын бүрэлдэхүүн орж ирлээ. Учрал сайдад жаахан урам хугарч байна. Яг одоо энд байгаа сонгогдсон 68 гишүүнээс 41 нь ямар нэгэн байдлаар сайд хийж үзсэн хүмүүс байна. Бараг л жагсаалтын хэдээс бусад нь. Хэдхэн хоногийн өмнө бие биенийхээ хулгай дээрэм, тонуул, хүн амь гээд байж болох бүх гэмт хэргийг ярьж байсан хүмүүс өнөөдөр нэг засагт мөр зэрэгцээд, инээд алдаад сууж байна шт, та хэд. Өнгөрсөн саруудад цүнх цүнхээр мөнгө зөөсөн гэмт хэргүүд чинь хайччихсан бэ. Ингээд эвлэрээд байх юмуу гэдгийг Хууль зүйн сайд болох хүнээс асуумаар байна. Та нар яруу тодоор нэгнээ ярьж өгсөн шүү дээ. Би гэрчилнэ ээ, би гэрчилнэ ээ л гээд байсан. Одоо эвлэрээд нэг танхимд суучихлаа. Монгол Улсын төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, дэд сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хонолоо. Та нар энэ хугацаанд төрөөр ингэж тоглолоо гэсэн үг. Энэ таван хоногийн хугацаанд та нар хоорондоо эвлэрээд сууж байхдаа махны үнэ 31 мянган төгрөг давсаныг, бензиний үнэ өсөх тухай, иргэдийн худалдан авалт буурч, амьдрал хэцүүдэж байгаа тухай нэг ч үг хэлээгүй шүү. Харин төрд байгаа хэдэн албан тушаалыг, яам тамгын газруудыг, мөнгөтэй газруудыг хэний бүлэглэл нь яаж хувааж авах вэ гэдгийг ярьж л тав хоносон. Энэ бол бодит үнэн. Таван хоног төрийн ажлыг, засгийн газрын ажлыг бүтэн гацаалаа. Бизнес эрхлэгчид та хэдийг бүлтийтлээ хараад сууж байгаа шт. Төрийн ажил юу болох бол, хэзээ жигдрэх бол, хэн ирж ажил урагшлах бол гээд. Энэ итгэл найдвар бүгд нуран уналаа. УИХ-ын шинэ дарга хэлсэн үгэндээ “Хариуцлага нэхдэг, хүлээлгэдэг дэг журам байхгүй болсон байна” гэх юм. Та нар засаг бариад 10 жил болж байгаа шт. Сонгууль болохоор л иргэдийг санадаг. Бусад үед нь таг мартдаг. Ийм л засгийн газар, ийм л нам болсон байна. Хэнээс юу асуугаад, хэнд юу хэлээд байгаа юм бэ. Шинэ засгийн газар нь хэмнэлтээс эхлэх ёстой гэж бодож байна. Тэгэхгүй бол бензин, өргөн хэрэглээний бараа материалын үнэ өслөө. Засгийн газар хэмнэх ёстой. “Нэг байгууллага – Нэг машин” гэдэг уриалга гаргаж байна. 2,2их наядын машинтай. Төрийн байгууллагууд 2020 оноос хойш 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн бензин шатахуунд зарцуулсан байна. Мөнгөгүй гээд байгаагүй билүү. Ганцхан километрийн радиуст бүгдээрээ том, том жийп унаад явах юм. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд хулгайд том жижиг гэж байхгүй ээ. Өнгөрсөн 10 жилийн бүх хулгай та нартай холбогдоно. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүмүүс хуу хамчихаад суудлаасаа буухдаа унаж байсан машины дугаараа хулгайлаад явж байгаа шт. 0007 УНҮ гэдэг төрийн тусгай хамгаалалтын дугаар Санжийн Баяр дээр байгаа. 0008 УНҮ гэдэг дугаар танай намын дарга байсан Батболд дээр байгаа. 0012 УНҮ гэсэн дугаар танай намын дарга асан Миеэгомбын Энхболд дээр байгаа. Ядаж машины дугаар хулгайлахаа болиоч. Ямар ичдэггүй юм бэ. Хэдэн зуун сая доллар хуу хамсанаа та нар хоорондоо яриад байгаа шүү дээ. Хэн хэн яаж хулгайлснаа гэрчилээд байгаа шт. Тэгээд ядаж машины дугаарыг нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагад нь үлдээгээч ээ. Ичиж зовдоггүй юмуу. Би дахиад хэлье, өнгөрсөн сард бүгдээрээ гэмт хэрэгтэй олон ангид кино үзлээ. Одоо эвлэрээд, мөрөө алгадаад, нэг танхимд хамт суух юм байна л даа. 

Чуулганы хуралдааны дэлгэрэнгүйг унших – https://humanz.mn/?p=31781

Монгол Улсын Ерөнхийлөгч Сири улсын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
СОНИРХОЛТОЙ ТҮҮХ | YouTube яагаад болзооны сайт байхаа больсон бэ
Луврын музейгээс хулгайлагдсан Францын титмийн үнэт эдлэлийн хэрэгт хоёр сэжигтэн буруугаа хүлээлээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?