HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Туслах сувилагчдыг чадавхжуулах сургалтын нээлт боллоо

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 26

Сувилахуйн “Асаргааны баг”-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр Хавдар судлалын үндэсний төвд (ХСҮТ) зохион байгууллаа.
ЭМЯ-ны Сайдын зөвлөх Б.Дэмбэрэл арга хэмжээг нээж үг хэлсэн бол ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд болон УНТЭ-ийн ерөнхий захирал П.Анхтуяа, УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир нар мэндчилгээ дэвшүүлж, сургалтын ач холбогдол болон өөрсдийн эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд асаргааны багийн үүрэг, оролцоо хэр чухал болох талаар дурдаж, шаардлага хэрэгцээнд нийцсэн түүхэн ажлыг эхлүүлж байгааг онцлон цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд туслах сувилагчид суурилсан “Асаргааны баг”-ийн ажиллах журмын төслийг ЭМЯ-ны сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг танилцуулав.  Уг арга хэмжээнд зочин илтгэл:

  1. В.Даваахүү, Сувилахуйн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Сувилахуйн ухааны доктор, дэд профессор,” Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад туслах сувилагчийг чадавхжуулах сургалтын нөлөө”
  2. Д.Нямсүрэн, МСН-ийн тэргүүн, Клиникийн профессор, Сувилахуйн ухааны магистр, “Асаргааны тусламж үйлчилгээнд туслах сувилагчийн үүрэг оролцоо”
  3. П.Наранцэцэг, УНТЭ-ийн сувилахуйн арга зүйч, Сувилахуйн ухааны магистр, “Ёс суртахуун ба хандлага”
  4. АНУ дахь Монгол сувилагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, Виржиниа мужийн Файрфакс эмнэлгийн сувилагч Г.Энхжаргал онлайнаар оролцож, Олон Улсын асаргааны багийн үйл ажиллагааны талаар туршлага хуваалцав.



Туслах сувилагчийн чадавхжуулах сургалтын батлагдсан хөтөлбөрийн хүрээнд онолын хичээл 12 цаг, дадлага хичээл 148 цагийн сургалтад суралцсан туслах сувилагч нарт  “Чадавхжуулах ” гэрчилгээг гардууллаа. Суралцагчид сургалтын хугацаанд гурван эмнэлгээр тойролт хийж, асаргаа сувилгааны төрөл, өвөрмөц онцлог үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцон, ажлын байран дээр бодитой,  үр дүнтэй сургалт болсон талаарх сэтгэгдлээ илэрхийлж байв.
Энэхүү сургалт нь эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний суурь болсон асаргаа, сувилгааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болохоос гадна туслах сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, асаргаа сувилгааг багаар иргэн төвтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Сарын тэмдгийн үеийн ариун цэврийн ДЭГЛЭМ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ОН ГАРСААР 14 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЛАА
Хүүхдийг хэрхэн зөв хооллодог хүн болгон хүмүүжүүлэх вэ
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?