HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Барилгын дулаалгын материалын чанар стандартын талаар санал солилцлоо

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 26

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Нийслэлийн хяналт шалгалтын газар хамтран “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Тэгвэл хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэх, барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах зорилгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилга барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Барилга материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга Д.Баян-Эрдэнэ, НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах, Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд 2020-2026 онд шинээр 1951 барилга байнгын ашиглалтад хүлээн авснаас гадна фасадын байдалд хяналт тавихад 1326 буюу 68 хувь нь хөөсөн полистрол хавтан (хөөсөнцөр), 625 буюу 32 хувь нь эрдэс хөвөн (базальт) ашиглаж байгаа нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд хөөсөнцөр материалыг хориглосон шийдвэр байхгүй байгаа нь нийт ашиглалтад орж буй барилга, байгууламжид дийлэнх хувьд нь хөөсөн дулаалгын материалыг ашиглаж байна. Энэ төрлийн материал нь барилга галд өртөх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан онцоллоо.

Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 30 барилгын фасадтай холбоотой галын дуудлага ирсэн бөгөөд фасадыг ихэвчлэн шатах төрлийн барилгын дулаалгын материал буюу Ш3, Ш4 стандартын дагуу хийсэн байжээ.

Иймд цаашид барилгын дулаалгын материалын чанар, стандартад хэрхэн өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгжүүдийг саналыг тусгах, барилгын үнийн хөөргөдлөөс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.

ФОТО | Өнөөдөр алдарт дуучин Шакирагийн төрсөн өдөр тохиож байна
Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-ээс эхэлнэ
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ХЭЛ ХУУРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
ТАНИЛЦ: 2020 оны сонгуулиар МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?