Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх инновацлаг бизнес санааг дэмжих, тэдгээрийг бодит зах зээлд нэвтрүүлэх зорилгоор нийслэлийн Бизнес, инновацын газар “Фандиа” ХХК-тай хамтран “UB Innovation Crowd Fund 2026” хөтөлбөрийг эхлүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид төслөө краудфандинг платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татах замаар зах зээлийн бодит үнэлгээ авах боломж бүрдэнэ. Краудфандинг хөтөлбөр уламжлалт хөрөнгө оруулалтын загвараас ялгаатай бөгөөд хэрэглэгч өөрөө бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг тодорхойлох давуу талтай юм.
Хамрах хүрээ: Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренер залуус, стартапууд
Хугацаа:
- 03.23 – 04.12 – Бүртгэл
- 04.13 – 04.19 – I шатны шалгаруулалт
- 04.20 – Сургалт /Маркетингийн стратеги боловсруулах, санхүүжилт татах ур чадварыг эзэмшинэ/
- 04.27 – 05.11 – Төслийн хүсэлт илгээх /Краудфандингаар төсөл оруулж олон нийтээс санал авах, санхүүжилт босгох/
- 05.11 – 05.15 – II шатны шалгаруулалт
- 05.20 – Хаалтын үйл ажиллагаа
Санхүүжилт босгох үе шат:
Оролцогчид дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 11-ний хооронд төслөө олон нийтэд нээлттэй байршуулж, бодит санхүүжилт босгоно. Энэ үе шатанд бизнесүүд зах зээлийн шууд хариу үйлдлийг авч, хэрэглэгчдийн эрэлт, сонирхлыг бодитоор үнэлэх боломжтой.
Дэмжлэг ба боломжууд:
- Краудфандинг болон бизнес хөгжлийн сургалт
- Менторшип, зөвлөх үйлчилгээ
- Маркетингийн дэмжлэг
- Хөнгөлөлттэй оффис, инкубатор хөтөлбөр
- Сүлжээ, хамтын ажиллагааны боломж
Үнэлгээний шалгуур:
- Бизнес моделийн оновчтой байдал
- Инновацлаг шинж чанар
- Багийн чадавх
- Зах зээлийн боломж
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу тал
- Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эсэх
Энэ нь бизнесийн амжилтаас гадна нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг чухалчилж байгааг илтгэнэ.
Хөтөлбөрийн шилдэг төслүүдийг тавдугаар сарын 20-нд шалгаруулж, шагнал гардуулна. Уг арга хэмжээ нь оролцогчдын цаашдын өсөлт, хамтын ажиллагааны шинэ эхлэл болох юм.
Холбоо барих дугаар: 7200-7288



НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН ГАЗАР
