HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Tips & Tricks

ҮРГЭЛЖ ХӨЛ НЬ ХҮЙТЭН ЯВДАГ ХҮНИЙ ОЙЛГОХ ЗҮЙЛС

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 26

Байнга хөл нь хүйтэн явдаг найз байдаг уу. Оймс гутал өмсдөггүй юм шиг л хөл нь цэл мөс. Өөрөө ч тэрэндээ дасаад тоодоггүй ч байх шиг. Ямар ч ноосон оймс, арьсан дотортой гутал байсан тэдний хөлийг дулаацуулахгүй. Ёстой нэг, паар бараадаж явахын зовлонг мэддэг хүмүүс л энэ нийтлэлийг ойлгоно.

Чи цус багадалттай юм уу – Хөл даараад байна гэхээр хэн ч байсан шууд л чи цус багадалттай юу гэж асуудаг. Бас цусны эргэлт чинь хөлдөө очихгүй байна. Сайн халуун юм уу гэж зөвлөдөг. Харамсалтай нь тэд хангалттай их буюу ходоодоо түлэгдтэл халуун цай уудаг. Даанч тэр үйлдэл хөлд ямар ч падгүй. Хүйтэн байна л гэсэн бол хүйтэн байна.

Хаана дулаан газар байна түүн рүү хөлөө шургуулдаг. Тэдэн дундаас хамгийн гоё нь хайртай хүний гуя. Болж өгвөл хөлөө наагаад хэвтчих санаатай. Өөрөө дулаацуулах гэж үздэг ч болдоггүй. Хэчнээн давхар хөнжил нөмөрсөн ч хөлийн үзүүр мөнх цаст хайрхан мэт цочир хүйтнээрээ.

Паартай гутал байдаг болов уу – Жил болгоны өвөл хамгийн дулаан, илч сайтай гэсэн гутлыг авна. Гоё сайхан харагдах ч дүүрч. Хөл л бүлээн байвал гээд годон, адуу, хонь гээд байж болох үстэй гутлуудыг авч туршина. Ямар ч нэмэргүй. Алив, дотроо жижиг оврын халаагчтай гутал байдаг болов уу.

Хүйтэн хөлний шалтгаан

– Судасны агшилт. Энэ оношийг бараг хувьд нь тавьж болно. Мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас улбаалан дотоод эрхтний судасны ханын агшилт явагдахад нөлөөлдөг байна.

– Бага цусны даралт. Хүйтэн захын эрхтэн – бага цусны даралттай хүмүүст элбэг тохиолддог шинж тэмдэг. Энэ үед цусны эргэлт удааширдаг тул захын эрхтнүүд хөрдөг ажээ.

– Гипотиреоз. Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноор бие эрхтний бодисын солилцоо алдагддаг. Энэ шалтгааны улмаас архаг ядаргаанд орж хөл, гар хөрдөг болно.

– Биеийн бүтэц. Жижиг хавчиг цээжтэй туранхай хүмүүсийн хөл, гар ихэвчлэн хүйтэн байдаг. Зүрх нь жижиг хэмжээтэй байх тул бие эрхтнээ зохих цусан хангамжаар хангаж чадахгүй байгаа хэрэг ажээ.

– Төмөр дутагдлын цус багадалт. Цус нь хангалттай хүчилтөрөгчөөр хангагдаж чадахгүй байгаа тул хөл гар хөрдөг байна.

– Гельминтоз. Хоол боловсруулах эрхтний шимэгч хорхой нь хорт бодис ялгаруулан судсанд сөргөөр нөлөөлдөг ажээ.

– Нурууны өвчин. Остеохондроз, ялангуяа мэдрэлийн эд эрхтний өвчлөлийн үед хөл гар хөрөх нь элбэг. Зарим тохиолдолд мэдээгүй болох ч үе байх ажээ.

– Зарим нэг эм хэрэглэх үед. Бета-адреноблокатор нь судас агшаах гаж нөлөөтэй тул юун түрүүнд хөл гар хөрдөг байна.

Хөлөө дааруулахгүйн тулд яах ёстой вэ?

Халуун дулаан улиралд ч хөл даараад байвал юуны түрүүнд эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Хөл гар нь хөрөх гээд байдаг хүмүүс дараах зөвлөгөөг дагахыг зөвлөе.

– Судсыг идэвхжүүлэх. Үүний тулд контраст эмчилгээ тохирно: контраст шүршүүрт орох эсвэл хөлөө хүйтэн болон халуун усанд ээлжлэн дүрнэ. Үүнээс гадна саун, халуун устай ваннд орж дараа нь хүйтэн шүршүүрт орох зэрэг эмчилгээ хийж болно.

– Спортоор хичээллэх. Өдөр болгон биеийн хүчний ачаалал авахыг хичээгээрэй. Гүйлт, аэробек, хурднаар алхах, сэлэлт, дугуй унах эсвэл өөрт тохирох спортын идэвхтэй төрлийг сонгоно.

– Хорт муу зуршлаасаа салах. Дээр дурдсанаар никотин нь судас агшаадаг гэсэн. Үүнээс гадна согтууруулах төрлийн ундаа болон кофе муугаар нөлөөлнө. Эдгээрийг өөрийн хэрэглээнээс хасахыг зөвлөж байна.

– Зөв хооллох. Өвлийн хүйтэн улиралд өөхлөг хоол хүнсээр хооллох. Гемоглобины хэмжээ буурсан үед төмрөөр баялаг хоол хүнс идэхийг хичээнэ (мах, какао). Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд йодоор баялаг хүнс заавал хэрэглэх (далайн байцаа, далайн давс, загас болон далайн бусад хүнсний бүтээгдэхүүн). Уух шингэний тэнцвэрт байдлыг хангах.

– Шингэн их хэмжээгээр уух (1 кг массын жинд 30 мл ус). Ус их ууснаар цусны эргэлт сайжирч дулаахан болно.

– Гутлаа зөв сонгоорой. Хөлийг хэт барьсан гутал өмсөхөөс зайлсхий. Ялангуяа өвлийн гутал бага зэрэг элбэг байсандаа буруудахгүй. Ингэснээр биеийн халуун дулаан дамжуулах үйл явц чөлөөтэй явагдана. Хөл гутал дотор чөлөөтэй байх ёстой.

– Чийрэгж. Хавар болон зун – биеэ чийрэгжүүлэх ажлыг эхлүүлэхэд маш тохиромжтой улирал. Агаарын ваннд орж аажмаар хүйтэн усаар арчих арга руу шилжинэ. Судас тэлэхээс гадна дархлаа сайжирна.

ЗУНЫ ШОУ | Нөлөөлөгчдийн “үзэл бодол” гэх нөлөөнд автахгүй байх нь
Тавантолгойн түүх: Яагаад төр 96 хувиа авч, Энержи Ресурст 4 хувиа үлдээв
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Тува хуримын ёсон
Зайсангийн тойрогт нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах эсэхээр санал асуулга авч эхэллээ
ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
ОЦА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн сонсголыг хамгаалах уриалга гаргав
Цаг үе
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?