HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 23

Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийслэлд 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж буй тооцоолол гарсан. Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13км/ц байдаг. Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж байна. Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан. Эдгээр үнэлгээгээр Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар тусгасан байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Туулын хурдны замыг барихаар тогтсон.

Туулын хурдны замын зураг төслийг анх 2014-2016 онд боловсруулан магадлалаар батлуулсан. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/1326 дугаар захирамжаар Туулын хурдны замын ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийн шинэчлэлтийн ажлыг хийсэн. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шинжлэх ухаан технологийн Авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаар, үргэлжлүүлэн Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн батлуулсан.

Улаанбаатар хотын хувьд AH-3 чиглэлийн замын хоёр зангилааг холбосон хөндлөн чиглэлд саадгүй нэвтрэх хурдны зам байхгүй. Тиймээс ихэнх тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг шалтгаан болж байгааг ТЭЗҮ-д тодорхойлсон. Иймд Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон Туулын хурдны замыг барих хэрэгцээ шаардлага үүссэн.

Туулын хурдны замын “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайлан”-д 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийсэн. 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Туулын хурдны зам төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.

Туулын хурдны зам төслийн ач холбогдол:

 Эдийн засаг

  • Эдийн засгийн дотоод өгөөжийн түвшин E IRR 16.9 хувь гарсан. Энэ нь боломжит өртөг болох 12 хувиас их байх тул төсөл нь эдийн засгийн өгөөжтэй, төрийн санхүүжилтээр хэрэгжих боломжтойг бататгаж байна.
  • Зардал, үр ашгийн харьцаа B/C 1.26 буюу нэгээс дээш гарсан тул ашигтай гэж үзэж болно.
  • Төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ нь 18 жилийн туршид $44.9 сая (2027-2030 он), $191.6 сая (2041-2045 он) болж өсөхөөр байна.
  • Тээвэрлэлтийн хурд зардлыг багасгаж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  • Худалдаа, бизнесийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Нийгэм

  • Цаг хугацаа хэмнэж, ажлын болон амралтын цагийг илүү үр бүтээлтэй ашиглах боломжтой болно.
  • Иргэдэд ижил тэгш боломжийг олгож, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлнэ.
  • Хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, иргэдийн амьдралын чанар сайжирна.
  • Нийгмийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  • Аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын “VCR” 1.19 болж, замын сүлжээний түгжрэл буурах, сүлжээний дундаж хурд 7-13км/ц байгааг 10-25 км/цаг болж нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан.

Байгаль орчин

  • Туулын хурдны зам барилгын ажлын гүйцэтгэлийн шатанд замын трассын орчмын хөрсөн бүрхэвчийг талхагдлаас хамгаалж, замын дагуу нөхөн сэргээлт хийнэ. Мөн төслийн хүрээнд гүйцэтгэгчийн мөрдөн ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөө буюу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах тусгай дансанд төвлөрүүлэхээр тусгасан.
  • Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний ихэнх хэсэг байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй нягт уялдах бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л хугацааны туршид газрын доорх ус, хөрсний чанар, ургамалжилт, амьтны аймагт гарч байгаа өөрчлөлтүүдийг тухай бүрд нь шинжилж, өөрчлөлт оруулахгүй байхаар холбогдох арга хэмжээг жил бүрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллана.

Хот төлөвлөлт:

  • “20 минутын хот” төлөвлөлтийг дэмжинэ.
  • Авто замын сүлжээ тэлнэ. Авто замын түгжрэл буурна. 
  • Нийслэлийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ.

Босоо тэнхлэгийн хувьд: Баянбүрдийн тойргоос Баруун 4 зам хүртэл замын хөдөлгөөний ачаалал 5-7.5 хувь, Нарны гүүр 7-8 хувь, Олимпийн гудамж 7-13 хувь, Их Монгол Улсын гудамж 8-11 хувь буурна. 

Хэвтээ тэнхлэгийн хувьд: Нарны замын хөдөлгөөний ачаалал 25-28 хувь, Чингисийн өргөн чөлөө 28-30 хувь, Яармагийн гүүр 28-32 хувь, Яармагийн зам 10-12 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 7-8 хувиар буурна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монголд айлчилсан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко гэж хэн бэ?
ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө -4 хэм хүйтэн
Он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарч 4,3 тэрбумын хохирол учирчээ
Нэгдүгээр сарын 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?