HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарч 4,3 тэрбумын хохирол учирчээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 05 сарын 12

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.6 хувь өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47,071 га, хээрийн 701,011 га талбай, нийт 748,082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Дээрх гурван түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 764 хүн, 83 автомашин, 26 мотоцикл, 18 морь, 890 гал унтраах багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар дээрх түймрүүдэд нийт 41774,9га талбай өртсөн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэх газар энэ сарын 01-ний 09:53 цагт гарсан ойн түймрийг энэ сарын 11-ний 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ОБЕГ-ын Гал түймрэтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан нийт 308 хүн, 31 автомашин, 2 мотоцикл, 18 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 26562,9га талбай өртжээ.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны ар” гэдэг газар энэ сарын 08-нд гарсан ойн түймрийг 11-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 274 хүн 34 автомашин, 24 мотоциклтой ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7293 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 182 хүн, 18 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7919 га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

COP30 | Монгол Улс 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулна
ЦАГ АГААР | Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Франц улс түүхэндээ хамгийн залуу ерөнхий сайдтай болов
Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө
“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланкаар шахсан зөрчил гаргалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?