HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Монголд айлчилсан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко гэж хэн бэ?

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 06

Саарал хажуулдаж самнасан үс, шеврон хэлбэртэй сахал, нутгийн хүчтэй аялгатай, Александр Лукашенко нь 1991 онд Зөвлөлт Беларус улсыг Орос улсаас хараат бус болж тусгаар тогтнолоо олж авахын эсрэг байсан анхны хууль тогтоох байгууллагын гишүүн юм. 

Үүнээс гурван жилийн дараа тэрбээр засгийн эрхэнд гарч, хоёр үндэстнийг “дахин нэгтгэнэ” гэсэн амлалт өгөхдөө үүнийг зөвхөн өөрийнхөө хүчээр хийнэ хэмээн тодотгож байв. 

Лукашенко нь ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа дөнгөж 39 настай байсан ч туршлага сууж амжаагүй хэрнээ шийдэмгий шинэчлэгч гэдэг утгаараа хамгийн өндөр үнэлгээг авч байжээ. 

1990-ээд оны дунд үед гэмт хэргийн бүлэглэлүүд, инфляцийн өсөлт, зогсонги эдийн засаг зэрэг асуудлуудаар дүүрэн цөхрөлтэй байхад Лукашенко Беларусьчуудад үүний эсрэг “тогтвортой байдал”-ыг хөрш Орос, Украинд буй капитализмаар жишээ аван санал болгосон юм.

Тэрбээрь “Бүх л үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож, дэлгүүр болгон хоосон тавиураар дүүрэн, хүмүүс хотын талбайд хоног төөрүүлж байсан үе. Би талхны үнэ яаж нэгхэн өдрийн дотор 18 үржигдсэнийг одоо ч мартдаггүй” хэмээн 2009 оны Оросын өдрийн сонинд ярилцлага өгөхдөө дурдаж байжээ. 

Дэлхийн дахин болоод Беларусьчуудын хувьд тэр хэн бэ? 

Беларусьчууд одоо хүртэл түүний нэр алдар нь мандаж байсан оргил үе, хэзээ ч биелүүлээгүй амталтуудыг нь бодож явдаг.

“Би түүнийг 1990-ээд оны “зэрлэг капитализмаас” биднийг аварна гэж бодож хоёр ч удаа түүнд саналаа өгсөн” хэмээн Москвагийн захын нэгэн дүүрэгт барилгын ажлын ахлагч 57 настай Беларусь иргэн Владислав хэлэв. 

“Гэхдээ Оросууд тэр үеийг даван туулаад ч зогсохгүй 1990 онд цаг үе ямар байсан түүнээс хамаагүй хол хөгжилтэй явж байна. Тэгэхэд бид 30 жилийн ард…” хэмээн эх орондоо хавчлагад өртөхөөс эмээж овог нэрээ нууцалсан Владислав үргэлжлүүлсэн юм. 

Лукашенко нь Беларусь улсын хамгийн анхны ерөнхийлөгч бөгөөд, өмнө нь энэ суудал дээр түүнээс өөр хэн ч гарч байгаагүйг дурдах хэрэгтэй. 

Тэрбээр 2020 оны маргаантай сонгуулийн үеэр зургаа дахь удаагаа ялалт байгуулж, Беларусийн нийслэл Минскийн барууны засгийн газруудтай харилцах харилцааг муутгаж байжээ. 

Энэхүү 2020 оны сонгуулийн дараа Беларусийн цагдаа, тагнуулын алба Лукашенког түүний сонгуулийн ялалтын эсрэг хэдэн долоо хоногоор жагссан олон мянган жагсагчдыг баривчлаж, эрүүдэн шүүсэн хэмээн гэрчүүд, сөрөг хүчний зүтгэлтнүүдээс гомдол мэдүүлснийг илчлэв. 

Барууныхан хүртэл Лукашенког сонгуулийг луйвардсан хэмээн сөрөг хүчнүүдтэй санал нэгдсэн юм. 

АНУ, Европын холбоо, Их Британи одоо Лукашенког хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эдийн засгийг хямрааж, олон жилийн турш удирдагч байсан түүний ганц дэмжигч нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин гэж үзсэн аж.

Эх сурвалж – https://www.aljazeera.com/news/2021/11/25/belarus-leaders-trajectory-from-communist-farmer-to-paranoid?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR27I_km3GtvD97CEREYtruvcSQUdIMsDVJ8QpX11UaYF4Fv_iwV8LQYcZo_aem_AQjBa1llbKgNuiNG6G2kA2BkyjrO4-65OtgkGdUNbIVX1TX4UAuqzT-7GhKDANO0P_Zh7z9rk_jtTXpbwEBpMwj_

Бэлтгэсэн дадлагажигч оюутан – Э.Номин

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн төсөл үргэлжилнэ
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
2025-2026 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн гэрээг цахимаар байгуулж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, бодлогын нэгдсэн чиглэлийг тодорхойлох “Хүртээмж ба тэгш оролцоо” -ны бодлогын хороог байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?