HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

АТГ | Дүрэм журам хянахад хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

|
HumanZ
| 2026 оны 03 сарын 23

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-д заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхийн хүрээнд сүүлийн 3 жилд 388 тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж, 152 шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, бүхэлд нь эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. 

2026 он гарсаар “Төрийн өмчийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ын төсөлд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 тогтоолоор баталсан “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа, байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай журам”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 339 дүгээр захирамжаар баталсан “Санал асуулга авах журам”, 2006 оны 344 дүгээр захирамжаар баталсан “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албад, хороодын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, 2013 оны 485 дугаар захирамжаар баталсан “Дүүргийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дүрэм”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 39 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хороод хариуцан ажиллах журам”-ын хууль зүйн үндэслэлийг хянаж, хүчингүй болгох, зохих өөрчлөлт оруулах саналаа хүргүүлээд байна.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас баталсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянах tuss.io платформыг нэвтрүүллээ.

“Тус солюшн” ХХК-ийн бүтээсэн tuss.io платформыг нэвтрүүлснээр аливаа тушаал, шийдвэр, журам, дүрэм нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхэд хүргэсэн эсэх, олон төрлийн шат дамжлага бий болгосон эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, хууль зөрчин хориглосон, хязгаарласан хэм хэмжээ тогтоосон эсэх зэргийг богино хугацаанд хянан тодорхойлсноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэж байна.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар

“Ихэнх нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ”
Дэлхийн шилдэг 40 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутны бүрдүүлэх материалын жагсаалт
Э.ГАЛБАДРАХ: Осол, гэмтэлд өртсөн иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай байна
MORNING BIRD | Б.БАТРЭГЗЭДМАА “Цэцгэн ээмэг”
ЦАГ АГААР | Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
GenZ АЖИГЛАГЧ | Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө шоолуулж, доромжлуулах болсны цаад шалтгаан 
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?