HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Б.БАТРЭГЗЭДМАА “Цэцгэн ээмэг”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 01 сарын 21

Сайтын уншигчдадаа мягмар гарагийн мэнд хүргэе. Өнөөдөр утга зохиолын мөнгөн үе буюу ерээд оны гол төлөөлөгчдийн нэг зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Цэцгэн ээмэг” шүлгээр өдрөө эхлүүлцгээе.

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа.

Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!

Ингээд чи минийх боллоо.

Ээж маань бас залуу боллоо.

Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно.

Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно. Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай.

Надад хэлээрэй би нулимсийг чинь арчиж өгөх болно.

Оймсоо урагдсан ч бүү оёоорой.

Оёж суухад нь би ижийгээ өрөвдөж мэддэггүй байлаа.

Үнсэх болно би, үсийг чинь үргэлж илбэн хайрлах болно.

Үүрд гил хар байдаггүй юм билээ.

Эрт босч цай чанаж элдэвийг хийж бүү санаашраарай

Энэ цагаас эхлэн би босч чамд цай чанаж өгнө.

Бүү гайх.

Бүсгүй минь.

Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй.

Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй.

Хөлөө жийж чи хөнжилдөө цайгаа уу

Хүүхэд шиг чи эрхлэж хүссэнээ надаас нэх би баярлах болно. Итгэхгүй байгааг чинь би харж байна.

Ингэх ёстой. Чи бол миний боломж.

Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод

Хуучин дээлтэй эх минь хүүгээ харлуулчих вий гээд

Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байсан юм байна лээ.

Харин одоо минийх биш ээж таны ээлж.

Хүүхдүүд бүхэн маань таныг бахархал байх болно

Хүрэн зүрхийн би өөрөө хайлуулна.

Эхийн санаа үр, үрийн санаа ууланд явдаг бол

Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд яваг

Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно.

Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг

Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна.

Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон

Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аяла.

Энэ л миний амьдрал байх болно.

Эхийгээ хайрласандаа би гэж өөрийгөө аврах болно.

Чи бол миний боломж

Чин сэтгэлээсээ би чамайг хайрлах болно.

ЯПОНД | Сузу хотын эрэг орчмын байшингуудын 90 орчим хувь нь “бүрэн эсвэл бараг сүйрсэн”
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг нээлээ
Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна
Дүлэгнэсэн улс төрчдийн ухсан нүхэнд нь эдийн засаг унахад ойрхон байна
“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?