HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Дэлхийн шилдэг 40 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутны бүрдүүлэх материалын жагсаалт

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 04 сарын 13

“Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид хамрагдах юм. 

Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгох аж. 

Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл эсхүл онцгой байдал, хил хамгаалах, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдэд тэргүүлэх ач холбогдол өгнө. 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Бүрэн, зөв бөглөсөн анкет, https://scholarship.esis.edu.mn холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.

Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал

Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар, (урилга англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах),

Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж буйг нотолсон эсхүл тухайн сургалтын байгууллагаас тэтгэлэг авсныг нотлох албан бичиг, суралцаж байгаа тухай албан бичиг, (албан бичиг англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах),

  • Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 90 буюу түүнээс дээш оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар,
  • Суралцах зорилго, мэргэжлийн чиглэл, сургуулиа сонгосон байдал, суралцах төлөвлөгөө болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эсээ, (1,000-2,000 үгтэй, Монгол-Англи хэлний аль нэгийг сонгох),

Эсээ бичихэд тавигдах шаардлага:

  • Бүтээлийн хуудасны хэмжээ: А4
  • Үсгийн фонд: Arial, Times New Roman
  • Бичвэрийн хэмжээ: 11
  • Мөр хоорондын зай: 1.15
  • Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см
  • Файлын хэлбэр: PDF

Мөн Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia-аас татаж авсан байх), цагдаагийн тодорхойлолт (E-Mongolia-аас татаж авсан байх), бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт), хэрэв 12 дугаар ангийн сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн хуулбар болон их, дээд сургуулийн оюутан бол өмнөх жилийн дүнгийн хуулбарыг шаардана. 

БҮРТГЭЛ

2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цагаас тавдугаар сарын 11-ний 23:59 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF (нэг файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх) хэлбэрээр “Баримт” хэсэгт хавсаргана.

 Анхааруулга:

  • Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 (5Mb дотор багтаах) болгон цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх,
  • Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол албан ёсны нотариатаар баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт хавсаргах,
  • Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ,
  • Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн байх,
  • Гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох),
  • Бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах,

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд мэйл хаягаар хариу ирэх болно).

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагт 7577-2727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу.

Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал, хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс тавдугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулна.

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл хүлээн авна.
  • Эхний шатны сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 12-25-ны хооронд зохион байгуулна.
  • 2023 оны тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд ярилцлагад орох иргэдийн ярилцлагын хуваарийг гаргаж, иргэн тус бүртэй утсаар эсвэл цахим захидлаар холбогдож, ярилцлагад орох урилгыг хүргүүлнэ.
  • 2023 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Жич: БЗС-ийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдахгүй хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг нээлээ
Маргааш буюу зургаадугаар сарын 6-нд цахилгаан таслах хуваарь
Зургаан чиглэлд шөнийн автобус явахаар болжээ
Дуу чимээний стандарт децибел 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 даваж байна
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?